Засгийн газар өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бусаар хуралдав. Ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанд өчигдөр УОК-оор яригдсан асуудлыг хэлэлцэж, Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбоотой шат дараалсан ажлууд үргэлжилж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тэжээл, хужир, өвс болон бусад импортын гурилан бүтээгдэхүүний татварын чөлөөлөх санал гаргаж, УИХ-д өргөн барихаар болсон. Мөн хөдөө, орон нутагт зам гаргах ажил болон ажлыг гүйцэтгэх түлшний асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хөдөө, орон нутаг руу улсын нөөцөөс 17 мянган тонн тэжээл, 8000 тонн өвс хүргэсэн. Мөн өнөөдрөөс эхлэн дахин улсын нөөцөөс хүнд нөхцөлтэй байгаа орон нутгуудад хүргэж ажиллана” гэв.
| С.АМАРСАЙХАН: Хаваржилт хүндэрсэн орон нутаг, малчин өрхүүдэд 21.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |