• Өнөөдөр 2026-03-20

Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьжээ

2023-11-02,   768

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьжээ.

                        Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн тул төсөвт тодотгол хийх шаардлага үүсээд байсан.  Нийслэлийн 2023 оны төсвийн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангуулахад анхаарч төсвийн тодотголын төслийг боловсруулсан аж.

 


Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188