МҮОХ-ны газар дээр баригдаж буй барилгын ажлыг зогсоох шийдвэр хууль хяналтын байгууллагаас гаргасан. Гэвч тус компанийн зүгээс шийдвэрийг эсэргүүцэж, барилгын ажлыг эхлүүлж, төмөр хашаа босгоод байгаа юм. Энэ нь оршин суугчдын эсэргүүцэлтэй нүүр тулгараад буй. Тухайлбал уг газрыг Олимпийн хорооны өмчлөлийн байртай нь цуг олимпын аварга Э.Бадар-Ууган авсан аж.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы МҮОХ-ны газарт буюу “Өөжин Мэд” эмнэлгийн чанх хойд талд 20 давхар орон сууцны хороолол барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. Ингэхдээ барилгын талбайн хажууд байрлах барилгаас таван метр хүрэхгүй зайд өрөмдлөг хийснээс үүдэн ойролцоо байрлах Yamaha барилгад чичирхийлэл мэдрэгдээд байгаа аж. Үүнээс гадна оршин суугчид холбогдох байгууллагуудад барилга баригдаж буй газрыг чөлөөлж, хууль бус газрын зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт хүргүүлжээ. Харин Хот байгуулалтын хөгжлийн газраас шалгалт хийж, улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах шийдвэр гаргасан байна.
| Олимпийн аварга Э.Бадар-Ууганы барьж буй барилгыг хууль хяналтын байгууллагаас зогсоогоод байжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |