“Гэгээ академи”-ийг үүсгэн байгуулагч, нэрт орчуулагч, доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатар багшийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Д.Болдбаатар багш 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд МУИС-ийг хятад судлаач мэргэжлээр, 1992 онд БНХАУ-ын Шань Дуны их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Төгссөн жилдээ МУИС-д нэг жил ажиллаад 1987 онд Монголын радиогийн хятад хэлний редакцид орчуулагч редактороор ажиллаж эхэлсэн байдаг.
Түүний 2011 онд орчуулагдсан “Чонон сүлд” роман нь 2011, 2012 оны шилдэг бүтээл болж шалгарсан юм. Мөн түүнчлэн монголынхоо зохиолчдын зохиол бүтээлээс хятадын ард түмэнд танилцуулах зорилгоор Д.Нацагдоржийн “Лам гуайн нулимс”, “Соёлыг гайхав” зэрэг олон зохиолчдын өгүүллэгийг монголын радиогийн хятад хэлний нэвтрүүлгээр радио зохиомж болгон нэвтрүүлж байлаа.
Хятад хэлнээс “Хуань Жу гэг”, “Цаст-Уулын нисдэг үнэг”, “Залуу хүү Баужин”, “Бугын тэмдэгт тулга” зэрэг телевизийн кино олон ангит олон арван киног орчуулан монгол түмэндээ танилцуулсан юм. Үүнээс гадна эрдэм шинжилгээний бүтээл “Кино орчуулгын уран чадварын асуудал” сэдвээр хамгаалсан бүтээл нь олон арван залуу орчуулагч нарт үнэт гарын авлага болон хэрэглэгдэж байгаа билээ. Мөн “Гадаад хэл төгс сурахуйн нууц” бүтээл нь гадаад хэл судлаж буй олон хүний ширээний ном болж чадсан юм.
| Энэ өдөр нэрт орчуулагч Д.Болдбаатар багш мэндэлжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |