Тэрбээр "Монгол ардчилсан улс. Ардчилсан улсын амин сүнс хэвлэл мэдээллийн салбар байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодит, үндэслэлтэй зүйл нийтлэгдэж байх ёстой гэж боддог. Монголын нийгэм үймээн шуугиантай, УИХ-ын гишүүнийг татна, татахгүй гэсэн ийм үед зохион байгуулалттайгаар намайг гүтгэсэн үйлдэл боллоо. Баасан гарагийн орой нэр бүхий сайт дээр "Хятад иргэд, зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гэсэн мэдээлэл гарлаа. Огт ямар ч холбогдолгүй зүйлээр гүтгэн доромжилж, мөнгөөр ивээн тэтгэж 300 орчим мянган хүнд тарааж, 5,000 гаруй шэйр хийж, 2,000-аад хүнээр намайг зүхүүлж "дүүжилнэ, ална, устгана" гэсэн байр сууринаас хандсан учир хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ.
"Андын илч" компанийн ТУЗ-ийн дарга ямар нэгэн үйлдэл болоогүй, хамааралгүйг хэлсэн. "Андын илч" компанийг судалж үзэхэд, 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын долдугаар багийн иргэн, инженер Жамъяангийн Доржсүрэн гэдэг хүн нэг ковш, нэг экскаватортой уг уурхайг нээж байсан байна. Тухайн үеийн удирдлагууд хилийн цэргийн удирдах газар руу шилжүүлж, энэ хүний уурхайг булаалгасан байдаг юм байна. Энэ хүн өөрөө бараг 20-иод жил шүүх, сэргийлэхээр явсан. 2008-2016 онд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн газар нутгийн 70% нь лицензээр олгогдсон байсныг 17% болгож бууруулан ажлаа өгсөн. Мөн хилийн цэргийн газарт очсон энэ уурхайг судалж үзэхэд, 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтад 51%-ийг зарсан байсан. 49% хувийг 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-д өөрийн биеэр авч өгч байсан. Тиймээс ор үндэсгүй гүтгэлэг хийж, хамаатан садан, нутаг орныхныг талцуулсан, нийгэмд үймэн шуугиан үүсгэсэн үйлдлийг хийж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм" гэв.
| Ж.БАТСУУРЬ: Намайг зохион байгуулалттайгаар гүтгэсэн үйлдэл боллоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |