Сүүлийн жилүүдэд феминист гадаад бодлогын үзэл баримтлалтай улс орнууд улам нэмэгдэж байна. Эл үзэл баримтлал Швед Улсад анх үүсэж, тус улсын Гадаад хэргийн сайд Марго Валлстром дэлхийн анхны феминист гадаад бодлогыг 2014 онд танилцуулсан. Өдгөө Испани, Канад, Ливи, Люксембург, Мексик, Норвеги, Франц, Швед, Герман зэрэг улс феминист гадаад бодлогыг хэрэгжүүлж байна.
Иймээс феминист гадаад бодлоготой орнууд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөв, хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын бодлого хэрэгжүүлдэг.
Монгол Улс үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэхийн сацуу олон улсын түвшинд феминист гадаад бодлогыг баримтлан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн тоог тогтмол нэмэгдүүлж ирсэн.
Дээрхтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг энэ оны зургадугаар сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтад 42 улсын Эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын удирдлагад ажиллаж буй эмэгтэйчүүдийг оролцуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн оролцоо нь зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг сайтар ойлгон, даван туулахад тэдэнд туслан эв эеийн бүлээн уур амьсгал, энэрэнгүй соёлыг түгээж байдгаараа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгод илүүтэй нийцдэг байна.
| Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |