Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ОХУ болон Украин улсад өрнөж буй үйл явдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцсэн хэлэлцлээ. ОХУ-аас авч буй бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ийнхүү мэдээллээ.
Тэрбээр, “Дэлхийн томоохон улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч буй нь Монгол Улсын эдийн засагт шууд болон дам байдлаар нөлөөлж байна. Тэр дундаа импортын шатахуун болон төлбөрт ямар нэгэн асуудал гараагүй. ОХУ-ын талаас нийлүүлэлтэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Манай талаас төлбөрөө цаг тухайд нь хийж байгаа. Тухайлбал, зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн үеэс хойш ОХУ руу шатахууны төлбөр болох 180 сая ам.долларын төлбөрийг ямар ч саадгүй хийсэн байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банканд Монгол Улсын Засгийн газар олон талт хамтын ажиллагааны түнш хэлбэрээр хамтарч ажилладаг. Эдгээр банкуудаас зарим нэг банк ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлоготой нэгдэнэ гэдгээ илэрхийлж, хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улс ямар байр суурьтай байгааг биднээс асуусан. Монгол Улс энэ асуудалд гадаад бодлогын нэг цонхны бодлогоор хандах бөгөөд НҮБ-д бид түдгэлзсэн байр суурьтай байгаа. Бидний гол экспортын бүтээгдэхүүнийг хязгаарлагдмал авч байгаа учраас АМНАТ бага байна. Тиймээс Эрдэнэс Таван толгой компанийн олборлолт, ачилт, уртын тээврийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр өнөөдөр шийдвэрлэсэн. Цагаан хад боомтоос 20 км-ын зайтай газар коронавирус тархах үед 12 сая тонн нүүрс овоорсон байсныг өнгөрсөн оны долдугаар сараас хойш бага хэмжээгээр гаргасаар 5.4 сая тонн үлдсэн байна. Тиймээс БНХАУ-аас худалдаад авчихсан байгаа нүүрсийг бид эхэлж гаргаж өгөх ёстой гэж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тиймээс уртын тээврээ эхлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНХАУ-ын талд энэ мэдээллээ хүргэж, зөвшилцөнө” гэлээ.
| Таван толгой компанийн олборлолт, ачилт, уртын тээврийг ирэх сарын 1-нээс эхэлнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |