Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан олон нийтэд танилцуулж байна. Өнөөдөр хуулийн төслийг МҮХАҮТ-тай хамтран хувийн хэвшил, ААН-үүдэд танилцуулж хэлэлцүүлэг хийлээ. Уг хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” батлагдаж, үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталснаар Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх эрх зүйн орчин, бодлого тодорхой хэмжээгээр бий болсон. Гэвч концессын хууль нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчим, үндсэн ойлголтууд болох түншлэлийг төлөвлөх, сонгох, эрсдэлийг тооцож хувиарлах зэрэг асуудлыг бүрэн гүйцэд зохицуулж чадаагүй, хувийн хэвшлийн оролцоог хангаж чадахгүй байгаа тул хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн.
Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл концессийн хуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж, төр хувийн хэвшлээ дэмжиж ажиллах эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд дэмжиж оролцохоо илэрхийллээ. Сангийн яамнаас боловсруулсан ТХХТ-ийн тухай хуулийн төсөл нь олон улсын жишигт нийцсэн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, урт хугацаанд үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог юм.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулахад олон улсын хууль эрх зүйн зохицуулалт, туршлагыг судалж, энэ хүрээнд Дэлхийн банк, ОУВС-ын зөвлөхүүдээс санал авч хамтран ажилласан. Мөн НҮБ-ийн Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан ТХХТ-ийн жишиг хууль, түүний гарын авлагыг баримтлан хуулийн төслийг боловсруулаад байна.
| Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |