Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Халамжийн тэтгэмж коронавирусийн үед 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн олгож байсан үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоо мэдэгдэл хийсэн. Энэ дагуу шаардлагыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ. Тэгээд мэдэгдэл хийсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүд болон холбооны тэргүүнүүдтэй уулзлаа. Нөхцөл байдал мэдээж хэцүү байгаа. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд Улсын Их хурлаар төсвөө батлуулахдаа коронавирусийн хуулийг үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагүй. Ингэхдээ нэгдүгээрт коронавирусийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд өнгөрсөн хугацаанд 4.3 их наяд төгрөгийг зарцуулсан учраас одоо илүүтэй хөрөнгө оруулалтын, бүтээн байгуулалтын төсвийг баталж, илүү эдийн засгийн идэвхжүүлэлтийг бий болгох зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ хүнс тэжээлийн дэмжлэгийг хоёр дахин нэмэгдүүлсэн, халамжийг тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлсэн. Энэ арга хэмжээнээс хүүхдийн 100 мянган төгрөгийг хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Эхний зургаан сардаа 100 мянган төгрөг, долдугаар сараас хүсэлт гаргасан эцэг, эхчүүдэд 50 мянган төгрөгийг хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах гэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзан, одоо батлагдсан хуулийн хүрээнд ямар арга хэмжээг илүү сайжруулах, хамтарч ажиллах боломжтой вэ гэдэг дээр санал солилцлоо.
Ингэхдээ хөдөлөмөр эрхлэлтийг дэмжих сан дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийг дэмжих дэд сан бую хөдөлмөрийн тухай хуультай холбоотой авч хэрэгжүүлдэг арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийг дэмжих сан дээр тодорхой мөнгөн хуримтлал байршсан байдаг. Энэхүү санд өнгөрсөн хугацаанд найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл 2021 онд 4.4 тэрбум төгрөг буюу 50 хувийг нь зарцуулжээ. Тэгэхээр энэ сангийн мөнгөний зарцуулалтыг хамтдаа сайжруулъя. Одоо 2022 онд 9.6 сая төгрөгийг энэ сан дээр төлөвлөж, төлөвлөсөн. Тиймээс үүн дээр хамтарч ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өхгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэх вэ, хэрхэн яаж илүү зохистой хөтөлбөрүүдийг гаргажхаар ажлын хэсэг байгуулан ирэх нэгдэх өдрөөс хамтарч ажиллахаар боллоо. Мөн хүүхэд харах үйлчилгээнд 2.6 тэрбум төгрөг батлагдсан. Үүнтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг хэрхэн уялдуулах, хүүхэд хамгааллын чиглэлд мөн төсөв тавигдсан. Үүн дээр мөн хамтарч ажиллана. Ингэснээр халамж, тэтгэмж гэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхдүүдийг илүү хөгжүүлье гэдэг агуулга дээр хамтарч ажиллахаар тогтлоо. Мэдээж өнөөдөр түлээ түлшний хэрэгцээ шаардлагатай өрх, хүнс тэжээлийн дэмжлэг хэрэгтэй өрх ч байна. Энэ нөхцөл байдалд ч мөн хамтарч ажиллана" гэв.
| А.АРИУНЗАЯА: Халамжаас илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хамтарч ажиллана |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |