Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал долдугаар сарын 5-ны өдөр болж, түүнийг магадлангаар суллагдаад буй. С.Баяр нь Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм.
Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан "Монгол жиргээ сайн байна уу. Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө. Зуун жилийн зуншлага тасархай байна. Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө Улаанбаатартай золгов. Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдье. Хар цагаан хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёсолъё. Эрүүл байвал..." гэжээ.
Хэргийг эргэн сануулбал, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон билээ.
С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.

| С.БАЯР: Зуун жилийн зуншлага тасархай байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |