Сүүлийн үед нэр бүхий прокурорууд улс төрчдийн гар хөл болж, тэдний хүссэн шийдвэрийг гаргадаг болсон тухай яриа гарах боллоо. Ялангуяа тэр ярианы дийлэнх нь Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатад хамаарч байна. Тэгэхдээ түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “халаасны” хүн гэжээ.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнийг хоёр ч хэрэгт яллагдагчааар тооцож, АТГ-ын Мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа. С.Эрдэнийн хэлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал өөр рүү нь залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэжээ. Харин өгсөн бичиг нь Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан аж.
Гэвч үүний дараагаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн байна. Гуравхан цагийн дотор шийдвэр гаргаж, шийдвэр солигдож буй энэ “тоглоом”-ын цаадах эзнийг Ерөнхийлөгч Х.Баттулга гэх үзэж буйгаа УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлсэн юм.
АН-ын дарга асан С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой асуудлаар шалгаж байгаа. Харин С.Эрдэнэ “Манай охин Э.Содгэрэлийн эзэмшилд байсан “Дархан гурил тэжээл” ХК-ийн 150 мянган ширхэг хувьцааг 2013 онд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн нөөц хөрөнгөөрөө худалдан авсан. Харин дараа нь худалдан авсан хувьцаагаа надтай холбож байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга намайг энэ хэрэгтэй холбох гэж хэтэрхий улайрч байна” гэх тайлбар өгөөд буй.

| Ерөнхийлөгч Х.Баттулгын “халаас”-ны хүн нь прокурор Ц.Насанбат болж таарав уу |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |