Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг арилгах “цор ганц” гаргалгаа автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялгаж, замын хөдөлгөөнд оролцуулах санаа дахиад гарч ирлээ. Хотын удирдлагууд уг саналыг эцэслэн шийдвэл энэ сарын 27-28-наас буюу ирэх амралтын өдрүүдээс эхлэн улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялгахаар болж байна. Бүр дугаарын тэгш, сондгойгоор нь явуулбал, нийслэлийн замын ачаалал 40 орчим хувиар буурах тооцоололтой байгаа гэнэ.
Нийслэл маань үе үеийн олон Засаг дарга, хотын захирагчийн нүүр үзлээ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн олон дарга сольсон ч, Улаанбаатар хотод тулгараад байгаа хамгийн том асуудалдаа гарц олоогүй хэвээр. Ярих нь “сайхан”. Олны өмнө гарч үг хэлэх, амлалт өгөх болохоороо усан зам, дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэгнээс эхлүүлээд амлахгүй юм үгүй. Нийслэлчүүдэд ярьсан, амласан болгон нь “тэнгэрийн юм” болоод л дуусдаг. Энэ жишээг ч, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “ах” нарынхаа араас дагаж, үргэлжлүүлэх нь.

Жилийн өмнөх энэ үед Улаанбаатар хотод 418 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан гэх судалгаа гарсан. Тэгвэл шинэ судалгаагаар энэ дүн 443 мянган автомашин болж өссөн байна. Нийслэлчүүд 30 минут алхаад хүрэх зайд ч гурван цаг түгжирч байгаа гэсэн албаны хүний ч судалгаа байдаг.

Олон хотын дарга нүүр үзэж, олон санал сонсож байгаа ч, улсын дугаараар ялгах санал салсангүй. Түгжрэлийг бууруулахаар шинэ зам, гүүр, өргөтгөл барихад анхаарахын оронд улсын дугаараар ялгахаа үргэлжлүүлэн ярьж байх юм.

Жил жилийн намрын энэ цагт олны гойд анхааралд өртдөг замын түгжрэлийг асуудал үргэлжилж, нийслэлчүүд нэгнээ тэгш, сондгойгоор нь харж, харьцдаг болох нь ээ.
| Д.Сумъяабазар нийслэлчүүдийг тэгш, сондгойгоор нь ялгах нь |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |