УИХ-ын гишүүн С.Чинзориг Шадар сайд С.Амарсайханаас орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилчид болон орон нутгийн иргэдэд тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад илүү цагийн нэмэлт, урамшуулал олгох боломж бий юу. Мөн орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэх тусам оношлуур, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөц хомстолд орж эхэлсэн. Үүнийг шийдэж өгөх хэрэгтэй байна. Түүнчлэн халдвар гарсанаас хойш орон нутгийн төсөв шавхагдаж байна. Жишээ нь, Өвөрхангай аймаг цар тахлын үед орон нутгийн төсвөөс 290 сая төгрөг зарцуулсан байна. Үүнийг УОК шийдэж өгөх боломжтой юу. Та сая яриан дундаа орон нутгийн иргэдийн 15 хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан гэлээ. Тиймээс тавдугаар сард орон нутгийн иргэдэд дархлаажуулатын нэгдүгээр тунг хийх боломж, нөөц бий юу” хэмээн асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзоригийн асуултад Шадар сайд С.Амарсайхан “Тавдугаар сарын эхний долоо хоногт орон нутагт өргөн хүрээтэй дархлаажуулалтын ажил явагдана. Ингэснээр долдугаар сар гэхэд улсын хэмжээнд дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөн, ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад илүү цагийн хөлс, цалингийн урамшуулал хувиарлах чиглэл аван ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилчдад урамшуулал олгогдоод явж байгаа гэж бодож байна” хэмээн хариуллаа.
| С.ЧИНЗОРИГ: Цар тахлаас үүдэн орон нутгийн төсөв шавхагдаж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |