Шадар сайд С.Амарсайхан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдыг хэрхэн дэмжиж урамшуулж байгаа талаар тайлбар хийлээ.
Тэрбээр "Манай төрийн албан хаагчид, ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч ажилчид, онцгой байдал, цагдаа, гааль, дотоодын цэргийн алба хаагчид 24 цагаар, хэд хэдэн ээлжээр үүрэг гүйцэтгэж байгаа. Ядарч, сульдаж, хүн хүч дутагдаж байна. Гэсэн ч нэг хүнийг ч болов эмчлэхийн төлөө, халдвар авхуулахгүйн төлөө бүх хүч, нөөцөө дайчлан ажиллаж байна. Цар тахлын хүнд цаг үед нойр, хоолгүй үүргээ гүйцэтгэж байгаа ажилтан албан хаагчдын илүү цаг, утас, хоол хүнс, унааны зардлыг шийдвэрлэж ажиллахаар холбогдох яам, агентлагын удирдлагуудад нь төсвийн зохицуулалтаа хийх чиглэл өгсөн. Өөр яаж дэмжих вэ гэдэг дээр судалгаа, тооцоонууд хийж байна. Илүү цагийн мөнгийг зарим байгууллагууд нь олгоод, зарим нь олгохгүй байна гэдэг шүүмжлэл явж байгаа. Үүнд УОК-ийн зүгээс тодорхой үүрэг, чиглэл өгөөд ажиллаж байна" гэлээ.
| УОК: Хөл хорионы үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг бүх талаар дэмжинэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |