Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, мөн ирэх жил буюу 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсны дараа Засгийн газар дахин хуралдаж, төсвийн хүрээний мэдэгдлийг, төсвийн төсөөлөл, тодотголыг албажуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Манай улсын эдийн засгийн бүтэц бол хос хамааралтай. Нэг ёсондоо экспортын орлого, төсвийн орлого аль аль нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Бид Хятад руу нүүрсээ экспортолдог. Хятадад нүүрсний хэрэгцээ багасах юм бол манай экспортын орлого түүнийгээ дагаад багасдаг. Энэ бол зөвхөн дотоод нөхцөл байдлаас шалтгаалаагүй. Нүүрсний үнэ энэ жилийн төсвийн хүрээнд тооцож байсан тооцооллоос багасаж, одоогийн байдлаар 39 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсний үнэ буурахаар татвар тодорхой хэмжээгээр багасна. Ялангуяа, уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөрийн төлөлтөөс гадна нийт хэмжээ нь багасдаг. Үүнийг дагаад төсөв хүндэрсэн, төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон. Иймээс бид зөвхөн энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг хөндөөд зогсохгүй, ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэлдээ тодорхой өөрчлөлт хийх шаардлага үүсэж байна. Цаашид дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 13-30 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан. Бид Төсвийн хуулиар төсвийн орлогыг 33.5 их наяд байна гэж тооцсон боловч уул уурхайн бүтээгдэхүүний үнээс болоод 3.3 их наядаар багасгах нөхцөл байдалтай болж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам экспортын бүтээгдэхүүнийхээ макро үнийг тодорхойлж Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулаад энэ жилийн хувьд орлого 3.3 их наядаар тасарч байгаа учир зарлагаа 2.3 их наядаар танаж байгаа. Үүнийг дагалдуулаад төсвийн тэнцлийн алдагдлыг танаж, тодотгох шаардлага үүссэн. Нийтдээ 3.3 их наядаар танаж байна. Айлаар бол тооцоолсон орлого багасаж байгаа учир төлөвлөсөн зарлага буурах шаардлага үүсэж байгаа юм" гэв.
| Н.УЧРАЛ: Нүүрсний үнэ 39 хувиар буурсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |