Хоёр тамга хоёр даргын асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас наана шийдэгдэхгүй нь өчигдөр болсон шүүхийн шийдвэрээр тодорхой боллоо. Нэгнээ ялахын тулд шүүхийн шийдвэрийг хүртэл тэд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, дөргүй бух шиг зөрүүдэлсээр тэнхэлгүй болсон намаа улам бүр туйлдуулж орхилоо. Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хоёр тамганы асуудлыг хэлэлцэж, дахин анхан шатны шүүх рүү шилжүүлэхээр болсон. Гэтэл С.Эрдэнийн талынхан шүүх хуралдаанд ялж, албан ёсны тамга тэмдэгтэй болчихлоо гэж цээжээ дэлдсэн удаатай.
Ц.Туваан талынхан С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй аргалж болох ч сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа дуусчихсан учир Н.Алтанхуягийг дэвшүүлэхэд хүндрэл үүсэх нь тодорхой. Хэдий тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан, хуулийн үйлчлэл зогссон гэж найдаж байгаа ч МАН үнэмлэхүй олонхоороо шийдвэр гаргаж байгаа цаг үед асуудал яаж ч эргэж болзошгүй.
| Өрсөлдөх тэнхэлгүй АН Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжих нь |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |