Зуны олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлэн монгол түмнээ баярлуулж буй Монголын жүдо бөхийн холбоо Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.
Гаргасан амжилтаараа спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэхүү хүндтэй одонгоор шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллага, хамт олонд ийнхүү хүртээлээ. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өглөө. Энэ үеэр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар: “Монголын жүдочид олон сайхан амжилтаар монголчуудаа баярлуулж ирсэн. Олимпын наадмаас хамгийн олон медалийг Монголын жүдочид авчраад байгаа билээ. Ийм мундаг амжилттай хамт олныг МҮОХ-ны хамгийн дээд шагналаар шагнаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Ташрамд дурдахад, Монголын тамирчид олимпын наадмаас нийт 30 медаль хүртсэний 11-ийг нь жүдочид аваад байна. “Токио-2020” олимпоос Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
| Жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагналаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |