Хайр ямар ч үед хүнийг итгэлээр уяж, сэтгэлээр бөхөлж, харалган болгочихдог сонин зүйл шүү. Тэр дундаа эмэгтэй хүн хайрлаж, дурлахаараа хэрхэн нүд нь сохорч, эргэн тойрныхноо ч анзаарах сөхөөгүй болдгийг “Событ фильм”-ийн бүтээл “Амьдралын өнгө” кино бидэнд харууллаа. Яаж ч байсан итгэлээ алдахгүй, дэмжинэ, ойлгоно, бүр бүхнээ зориулна гэж шийдэж, түүндээ хүрэхээр тэмүүлж, жаргалтай оршдог хүмүүс бол эмэгтэйчүүд. Гэлээ гэхдээ амьдралаа сүйрүүлтлээ хайрлана гэдэг бол даанч өрөвдмөөр.

Хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй мэдээж эр хүний хайр халамжаар дутаж байсан нь мэдээж.
Хүн бүр л энэ хорвоо дээр хайр хүсэж, хайрлуулах гэж амьдардаг хойно. Өөрт нь халуун хоол цай хийгээд, “Ядарч байна уу” гээд ирж байгаа хүнийг сайн хүн, итгэж болох хүн гэж ямар ч хүн бодно, найдна. “Ашгүй жаргал, зовлонгоо хуваалцах хүнтэй боллоо” гэж баярлаж, одоо л нэг нуруу тэнийх нь гэж битүүхэндээ горьдоно. Гэтэл өнөөх нь сайн хүний дүртэй мөрийтэй тоглоомчин, хулгайч, дарамтлагч байх.
Киноны турш үнэндээ жүжигчин Г.Чулуунцэцэгийн бүтээсэн дүрийг л хамгийн их өрөвдсөн. Хайрласан л болохоос яасан юм бэ. Өөр ямар буруу байгаа гэж. Хэрэв бурууг ирвэл “Ингэтлээ хайрлах гэж дээ” л гэж хэлмээр байна. Хайрласан нь л буруудсан. Гэтэл бид чинь хүн хүнээ хайрла гэдэггүй бил үү. Хайрыг заавал шалгах, нягтлах ёстой байдаг гэж үү. Ийм нэг асуулт ч ургаж л байгаа юм. Хайрлаж байгаа хүнийг яах юм. Хэн түүнийг хайрлаж байгаа дүр эсгэж байгааг мэдэх юм. Ингээд бодохоор яах аргагүй түүний буруу биш.


| ИНГЭТЛЭЭ ХАЙРЛАХ ГЭЖ ДЭЭ… |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |