Тэр бол энэ цагийн шилдэг тэргүүн хунгуудын багш нь. Мөн Францын хөгжмийн зохиолч А.Аданы "Жизель" балетыг эх орондоо анхлан найруулан тавьсан. У.Шекспирийн "Ромео Жульетта" балетыг ч түүний хүч хөдөлмөрөөр л бид тайзнаас үзсэн. Гоо сайхан, ариун нандин бүхний эрхэм дээд, охь шим нь болсон балетын урлагийг өдгөө Монголд хөгжүүлж, алмааз эрдэнэ мэт гялалзсан авьяас, дахин давтагдашгүй төрмөл бүжигчдийг ургуулан торниулж, өнгөлөн хурцалж, дэлхийн шилдгүүдийг тайзнаа тавихын тулд өдөр, шөнөгүй зүтгэж яваа эрхэм бол ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва.
Балетын тухай яриа дэлгэхээр зорьж очсон ч өрөөндөө өөрийн зурсан уран зургаа өлгөж, шүлэг бичин суугаа түүний ахуй бидний яриаг өөр тийш чиглүүлсэн юм аа. Түүнээс урьд мэдээж "Хунт нуур"-ын тухай ярьсан нь энэ нийтлэлийн эхний хэсэгт багтсан. Биднийг очиход балетын сургуулилт ид өрнөж байлаа. Тун ч эрхэмсэг, өд шиг хөнгөн бүжиглэх охид, залуус хараа булааж, "Тэд Монголын балетын урлагийн төлөө бие, сэтгэлээ зориулахаар бүрмөсөн шийдэж, амьдралынхаа хором мөч бүрийг бэлтгэлийн зааландаа өлмийгөө өргөн бүжиглэх энэ л үйлд үүрд дурласан байх даа" гэж бодоход эрхгүй бахархан хайрламаар, тэдний хиргүй тунгалаг, юуг ч үл анзааран орших үлгэр жишээ тэргүүн хунгийн ертөнцөд өдөр бүр саатмаар санагдаж билээ.
Д.Дашлхагва багш "Хунт нуур" бол балетын оргил бүтээл. 32, 16, 24, 28 хунтай тоглодог. Энэ жилийн гол нэг онцлог нь энэ уран бүтээлийн улиралд манай балетынхан сүүлийн үед байгаагүй хамгийн олон бүрэлдэхүүнтэй болсон. Мөн залуу уран бүтээлчид их байна. Бид үзэгчиддээ хамгийн дээд зэргийн, сүрлэг гоё дотоод ертөнцийн хайрыг өгүүлэх гэж оролдож байна. Энэ ч зорилгын үүднээс хоёр сар завсаргүй ажиллацгаасан. Балет бол физикл урлаг. "Хунт нуур" балетыг бүжиглэх гэж байгаа бүжигчид формдоо орохын тулд асар их бэлддэг. Гэхдээ бүжигчдийг дандаа формтой 100 хувийн бэлтгэлд байлгаж болдоггүй. Тэдний зүрх нь дийлдэггүй юм. Учир нь балет бол хамгийн хүнд мэргэжлийн нэг. Балетын бүжигчид бүтэн жил бэлтгэлтэй байж байгаад зундаа сар л амардаг. Тиймээс бие, сэтгэлийн бэлтгэл их чухал. Гол дүрийн бүжигчид шинэчлэгдэж байгаа. Үзэгчид гол дүрд тоглосон уран бүтээлчдийг маань үзэх гэж ирдэг болсон" гээд бахархал бардамнал дүүрэн өгүүлж байв.
Мэдээж тэгэлгүй яах вэ. Энэ цагийн тэргүүн гоцлоочид болох МУГЖ, О.Анужин, ДБЭТ-ын тэргүүн гоцлооч Б.Марал, А.Эрдэнэболд, Б.Дөлгөөн, Э.Эрдэнэжаргал, Б.Ананд нарыг үзэгчид андахгүй.
Үргэлжлүүлэн тэрбээр "Сонгодог урлаг бол хайрыг, түүн дотор буй муухай сэтгэл, үхлийг өгүүлдэг. Мөн хайрыг мандуулдаг, төрсөн бол үхдэг, жаргасан бол зовдог, зовсон болгон жаргадаг, худал бүр илэрдэг, илэрсэн бүхэн далдардаг, мандсан нар жаргадаг. Энэ бол ганц балет биш. Бүх юм хувьсдаг гэсэн санаа. Тэр дундаа "Хунт нуур" бол хайрын түүхийн оргил нь. Хүн хамгийн ариун зүйлд дурлаж чаддаг, хүний амьдрал хязгааргүй үнэнч, сайн сайхан, бурханлаг юм байна гэдгийг энэ балетаар өгүүлдэг.
Энэ жилийн нээлтийн тоглолтод муу санаат Ротбардын дүрд цоо шинэ залуу тоглож байгаа.
"Хунт нуур" жүжигт 60 балетчин, 60 гаруй оркестрын хөгжимчид, үйлчилгээ, гэрэл тайзанд тус бүр 20 уран бүтээлч ажилладаг. Мөн удирдагч анги гэж байдаг. Бүжигчид маань 100 хувийн амьд тоглолт үзүүлдэг. Театр үүгээрээ амьд. Театрт ирсэн хүмүүс амьдын жаргал, зовлонг харж байгаа. Мэдээж бид ютүүб суваг, зурагтаар гээд хаанаас ч үзэж болно. Гэхдээ театрын тайзнаас үзэж буй үзэгч бүжигчдийн амьсгааг сонсоно. Тухайн хүн ямар их хүч хөдөлмөр, хөлс гаргаж тоглож байгааг мэдэрнэ. "Хунт нуур"-ын хар, цагаан хун, ханхүү, хар санаатын дүрд тоглохын тулд нэг жүжигчин 20 жил гаруй сурч, бэлдэж орж ирдэг. Хамгийн гол нь тэд нэг өдөр ч амрахгүй бэлддэгт хамаг хөдөлмөр нь оршдог. Хүмүүс хагас, бүтэнсайнд амардаг бол балетын жүжигчинд амрах боломж байдаггүй. Бэртэл гэмтэл ч их авдаг. Ясны хугарал бол наахнуур зүйл. Хүний сэтгэлийн хугарал гэж зүйл байдаг. Мандана ч, мандуулна ч, буурна ч ,бууруулна ч болдог. Харин тэр бүхнийг хэрхэн даван туулах нь тухайн хүний тэсвэр тэвчээр байдаг" гэнэ.
.jpeg)
.jpeg)
.jpeg)

| ДБЭТ-ЫН ЕРӨНХИЙ БАЛЕТМЕЙСТЕР Д.ДАШЛХАГВА: Дэлхийн театрууд 200-300 бүжигчинтэйгээр балет тавьдаг бол манайх одоо л дөнгөж 50 бүрэлдэхүүнтэй болж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |