Нэрт зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуяг агсны шүлгүүдээс хүргэж байна.
Утга зохиолын бүх төрлөөр бичиж, оюуны “сор”-уудаар уншигч, үзэгчдийн тархийг хөгжүүлсэн П.Батхуяг агсан шиг зохиолч түүний үед, түүнээс хойш ч үгүй. Тэр тууж, өгүүллэг, жүжгийн зохиолд цахиур хагалж, сэтгэлгээний яруу найргийг шинэ түвшинд хүргэсэн.
Тэрээр 1990-ээд оны дунд үед утга зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийг үүсгэн байгуулалцаж, хүүрнэл зохиол, яруу найраг, жүжиг, кино зохиол, утга зохиол судлал, шүүмж" гээд уран зохиолын бүхий л төрлөөр бичиж, бүтээл туурвилын гэгээн ертөнцөд ухамсарт амьдралаа зориулсан юм. Тэрээр “Замдаа гарцгаая, Хүрээ хөвгүүд ээ” /Хамтын. 1997/, “Буух зурвас” /1998/, “Өнгөт ертөнц” /2004/, “Бурхангүй газар” /2004/, “Хүрэл зүрх” /2006/, “Шинэ үнэр хийгээд би” /2006/, “Үнэд орох цаг” /2007/, “Яруу найраг-миний цонх” /2007/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Тэнгэр хэмээх шувуу” /2009/, “Улаан хотын зүрх” /2010/, “Ганцхан тогшилт тэгээд чулуун зүүд” /2010/, “Салхи чулуу борооны сахиус” /2011/, “Би биоплазм шүлгүүд” /2013/, “Хүүрнэл зүрх” /2014/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Цаг хугацааны цас бороо” /2016/, “Хүйтэн хотын романс” /2018/ романууд, “Намар гэрэлтэгч үгс” /2021/, “Нохой далайн зомгол” /2021/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/, “Эсээ оршил буюу эсээний тухай эсээ” /2021/ номуудаа монголын болон дэлхийн уншигчдад хүргэсэн. Тэрээр “Бурхангүй газар” /2004/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Шинэ сэрэхүй” /2009/, “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Хэлбэргүй бодлогошрол” /2011/, “Эсрэг цаг” /2016/ тэргүүт бүтээлээрээ утга зохиолын оны тэргүүн дээд шагнал “Алтан өд”-ийг долоон удаа хүртэж байсан юм.
Зарим өдрийг зүгээр л сууж
Зарим өдрийг зүгээр л дуулж
Зарим өдрийг зүгээр л ууж
Зарим өдрийг зүгээр л туйлж
Зарим өдрийг зүгээр л унтаж
Зарим өдрийг зүгээр л угтаж
Зарим өдрийг зүгээр л
Залбирч өнгөрөөмөөр
Гэтэл бид юундаа
***
Даарч хоносон бор шувууны
Далавчны үзүүр цантай
| НЭРТ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ, ШҮҮМЖЛЭГЧ П.БАТХУЯГ АГСНЫ ЯРУУ НАЙРГИЙН ДЭЭЖЭЭС |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |