***
Цаг хугацаанд чи бид
Цавчуулж буйгаас хойш
Цаашид тусдаа явбал
Бултахад амар биз...
2017 он, Залуу нас дугуйлан
ЭХ ОРОНДОО ЗОРИУЛАХ ГАНЦХАН ШҮЛЭГ
Мөнгөн буйлтай тэмээ салхи сөрөн алхална
Мөдхөн эргээд ирнэ гэж ижийдээ амлаад гарсан сан
Мөрөө тоолж үзлээ уудам юм аа, эх орон та
Шархадсан цэргийн үзүүрийг нь атган мөлхсөн
Шаналсан мөргөлчийн эрчлээг нь гарган сунасан
Зам бүхэн зүрхнээс тань эхэлдэгт итгэнэм
Эртэд би нэгэн улиас болж ургаад
Эргэж хоргодох бүхэнд тэнгэр зааж өгдөг
Энгийн нэгэн замын тэмдэг шиг удав
Эх орон минь
Нэрийг тань өргөж даагаагүйнхээ хариуд
Нимгэн газрын тань шороог хоёр төө өргөнө өө
Мөнгөн буйлтай тэмээ салхи сөрөн алхална
Мөнхийн зовлон энэ биз ээ, эх орон минь
Мөдхөн эргээд ирнэ гэж ижийдээ амлаад гарсан сан
Мөрөө тоолж үзлээ уудам юм аа, эх орон та...
***
Жирийн амьдралыг бид үдийн хоол шиг зооглоно
Хачир даруулга нь хагацал, харуусал...
Дуусгаж амжилгүй орхиод боссон нэгнээ
Дуугүй ширтсээр үлдэж хоцорно
Хэчнээн өдөр идэвч цатгахгүй энэ хоолыг
Цадсан хүн шиг орхиод гарсан аав минь ээ...
***
Ханзарсан цасыг оёсоор ирдэг хүн
Хаалга тогшихдоо эелдэг, хайран хүн
Зулзаган муур олоод зулайг нь үнсдэг хүн
Зуугуул өдрүүдэд минь орогносон гэнэн хүн
Чи хаана байна?
Бидний дундах аварга том улаан зүрх л буруутай
Бие биедээ хүрч чадахгүй алсарсаар л...
Дэргэд минь суух чинь диваажин болдог
Дэндүү тэр жаргал надад даанч зохидоггүй
Будантай өдөр шувууны өнгө нь л харагддаг
Бусдын дунд чамайг тод яваасай гэж хүсдэг
Цэг болсоор алсардаг тэр жигүүртнээс
Цас оруулахыг хүсээд л үлддэг
Орсон цасыг ханзалсаар ирдэг хүн
Ороолтоо зүүгээрэй гэж зэмлэж хайрладаг хүн
Орчлонг эргүүлдэг байсан ойлгомжгүй хүн
Одоо хаана байна вэ? тэр хүн...
***
Галзуурч, дэмийрсэн намайг
Ганцхан чи л мэддэг шүү
Эм нь чи, эмч нь чи
Уйлж инээх хооронд
Уучилж болом ойрхон юм
Утсан санаашралаараа хоёулаа
Хайраа л оёх юм шүү.
Итгэлийн минь гүнийг шалгах гэж
Итгэж үсэрсэн нь чиний буруу...
Ийм тэнэгийн чинь төлөө
Их л удаан хайрлана даа
Хос мөрийг дарж цас удаан орлоо.
Хожим хавар мөрнүүд минь л өвс болоосой
Улирал солигдох бүрд бүдгэрсээр л байгаа
Уртын замыг дагавал яадаг л бол доо хоёулаа
ХОРИН НАСАНДАА ЗОРИУЛАВ
Сахлаа хусаж зогсохдоо
Ургаж буйгаа мэдрэх
Сар жилүүдийн эхлэлд байсан
Саарал зураг дээрх дотно эрийг л дуурайна
Аюулхай дарсан хүнд нэрийг
Амьсгалаар өргөсөн шөнүүдийн
Тураг эцэнхий хүсэл минь
Туйлдаад ирэхэд л амьдарч эхэлнэ
Ганцаардалдаа туг урлаж өлгөөд
Эрүү шүүлт нь эвийлэх гар адил
Энэ бүхний эцэст уйлж л сурсангүй
| Л.САЙНБАЯРЫН “ГАНЦ АР ТАЛ” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |