Эршүүд гэмээр дүрд тоглодог л болохоос тэр жинхэнэ эмэгтэй хүний мөн чанар, дотоод сэтгэлээр гэрэлтдэг уран бүтээлч.
Эл өгүүлбэрээс уншигч та хэний тухай өгүүлсэн бол хэмээн таамаглаж, ямар уран бүтээлч тийм бол гэж эргэцүүлэх болов уу. Магад зарим нь шууд тааж ч мэднэ. “Рашаантын-18” киноны ядарсан дүү нараа тэжээх гэж байдгаараа "мачийж", бохь тэргүүтэн зардаг, ааштай мөртлөө өр нимгэн эгчийн дүрийг мэдэхгүй хүн цөөн болов уу.
Ширүүн дориун, эв хавгүй, бүдүүн бараг эмэгтэйн дүрийг тэр Монголын урлагт “тамгалж” чадсан.
Ингэхдээ тачигнатал инээж, чанга хашгирч, харгис хүйтэн төрх, зэвүүн байр байдлыг ч үзүүлж, чангахан дүрүүдийг чадварлагаар бүтээж яваа нэгэн. Энэ ч утгаар эршүүд дүр бүтээдэг эмэгтэй жүжигчин хэн билээ гэхэд хамгийн түрүүнд эл уран бүтээлч дүрээрээ санаанд бууж, эрхгүй энэ л орон зайд эзэн суусан нэгэн.
Кино уран бүтээлд хөнгөн, хүнд, уян зөөлөн дүр гэж бий болов уу. Тэгвэл тэр бол хамгийн хүчирхэг дүрийг гаргадаг. Ер түүний тоглосон уран бүтээлд амьдралын төлөө тэмцэж яваа эмэгтэйн дүр илүүтэй зонхилдог бөгөөд өрх толгойлон амьдралаа авч яваа эмэгтэйчүүдийг тэр бүрэн төлөөлдөг. Эмэгтэй хүн амьдралыг ганцаараа авч явахад багагүй хүч тэнхээ, сэтгэлийн хат шаарддаг. Энэ байдлыг, эл дүр төрхийг тэр эрхгүй гаргаж, үзүүлдэг. Тийм ээ, Монголын урлагт Базаржавын Навчаа гэж шавхийсэн хөдөлгөөнтэй, ааштай, адтай, авхаалжтай, адармаатай, зоримог уран бүтээлч бий.

Эмэгтэй хүний дотоод ертөнц, ганцаардал, хайр халамж хүсдэг бүх л зан чанар, өнгө төрхийг тэр тус уран бүтээлийн дүрээрээ гаргаж, харуулсан. Үргэлжийн ааштай, эмэгтэйн дүрийг түүнээс хардаг бол хамгийн өр зөөлөн, өрөвчхөн, эмзэг дүрийг тэр эл уран бүтээлд гаргаснаараа бидэнд өөрийгөө илүүтэй танилцуулсан.



| ХҮЧИРХЭГ ГЭГЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |