Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул тэрбээр жүдо бөхийн барилдааны 48 килограммын жингийн Дэлхийн аварга, ДАШТ-ийн мөнгө, хошой хүрэл медаль, Ази тивийн аварга, ААШТ-ний хошой хүрэл медальт, Токиогийн олимпын хүрэл медальт тамирчин. Бөхийн удамтай, багаасаа бөхөд сонирхолтой байсан тэрбээр 2016 онд “Женко” клубын тамирчин болсноос хойш уралдаан, тэмцээнд хүч үзэх болсон билээ. Түүний нэг онцлог бол хэвтээ барилдаандаа түлхүү сайн бөгөөд гартаа ер бусын гэмээр хүчтэй гэдгийг хамт тэмцээнд явдаг тамирчид болон багш нь онцлон ярьдаг.
Тамирчин хүний хамгийн дээд оргил бол олимп. Эмэгтэй хүний хувьд гэр бүл зохиох, хувийн амьдралдаа төдийлөн цаг гаргаж чадахгүйгээр бэлтгэлдээ хамаг цагаа зориулсан М.Уранцэцэг “Токиогийн олимпод түрүүлчихвэл л болоо” гэсэн найдвар тавьж байсан. Гэхдээ тэр хоосонгүй, хүрэл медалийн болзол хангасан ч өөрийнхөө хувьд жаахан чамлалттай байгаагаа хэвлэлд ярьж байв. Гэсэн ч тэр олимпоос медаль хүртэнэ гэсэн зорилгодоо хүрсэн болохоор өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд албан ёсоор жүдо бөхийн спортоос зодог тайлж, жүдо хэмээх их айлд 16 жил хөдөлмөрлөж, жаахан байхаасаа мөрөөддөг байсан мөрөөдөлдөө хүрч яваа эмэгтэй. Гэхдээ тэр зодог тайллаа гээд спортын хүн болж байгаа хэрэг биш бөгөөд холимог тулааны UFC холбоонд тулалдахаар болсноо мөн дуулгасан. Тэр одоо шинэ сорилтынхоо эхлэлд дээр зогсож байгаа. Одоо Монголчууд түүнийг холимог тулааны индэр дээрээс харах л үлдэж байна...
.jpg)
| Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгт төрсөн өдрийн мэнд хүргэе |
|
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |