• Өнөөдөр 2026-03-20

УЛСЫН ХИЛ ДЭЭР 34 МЯНГАН ГА ГАЗАРТАЙ “БООМТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР БООМТЫН САЙД АСАН Б.ТУЛГЫН НАЙЗ Д.ОДГЭРЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-02-12,   4082

      ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боомтын сайд асан Б.Тулга хоёрыг хуйвалдан, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх маш ноцтой мэдэгдэл хийв. Тодруулбал, Боомтын сайдаар ажиллаж асан Б.Тулга том толгойлон тогтоол гаргаж, төрийн өмчийн компани байгуулаад, тус компанийнхаа нэр дээр улсын хилээс хэдхэн алхамын зайд бүхэл бүтэн 34 мянган га газар авсан нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын хилийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжуудын ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцлов. 
 
Эхлээд энэ хэрэг хэрхэн эхэлснийг товч танилцуулъя. 2025 оны нэгдүгээр сарын 27-нд Боомтын сайд буюу Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Боомтын хөгжлийн корпораци” ТӨХК байгуулж, тус компанийн нэр дээр улсын хилийн боомт орчмуудад олгох газрын хэмжээ, солбилцлыг нарийвчлан тогтоож, улмаар Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх тухай тогтоол гаргасан. 
 
Ингээд Боомтын сайд Б.Тулга 2025 оны хоёрдугаар сарын 5-нд “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХК-ийг байгуулсан. Дараа нь 2025 оны тавдугаар сарын 28-нд “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХК-ийнхаа нэр дээр улсын хилийн бүсийн 10 байршилд, 34 мянга га газрыг шилжүүлж авчээ. Тухайн газрууд нь Цагаан дэл, Булган, Бичигт, Бургастай, Хавирга, Арц суурь, Шивээхүрэн боомтуудын хажууд, зарим газар нь улсын хилээс ердөө 30 метрийн зайтай олгогдсон байна. 
Тайлбар: "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХК-ийн нэр дээр авсан 34 мянган га газрын байршлууд
       Тэгвэл 34,227 га газар хэр том болохыг маш энгийн жишээгээр тайлбарлъя. Нэг айл хашааны 0,07 га газартай. Тэгэхээр 34,227 га газар нь нийт 489 мянган айлын хашааны газартай тэнцэнэ гэсэн үг. Улаанбаатар хотын гэр хороололд 217 мянган хашаатай айл бий. Тэгэхээр Боомтын сайд асан Б.Тулгын “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХК-ийн нэр дээр улсын хилийн бүсэд авсан газар нь Улаанбаатар хотын гэр хорооллоос хоёр дахин том газар гэсэн үг. 
 
       Хамгийн ноцтой нь, Боомтын сайд Б.Тулга “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХК-ийг байгуулмагцаа ТУЗ-ийн даргаар нь Доржгочоогийн Одгэрэл гэгчийг томилж, удирдуулж эхэлсэн. Тэгвэл улсын хэл дээр 34 мянган га газартай “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одгэрэл гэгч нь Б.Тулгын найз бөгөөд Боомтын сайд байх хугацаандаа зөвлөхөөрөө ажиллуулсан. Мөн Б.Тулга найз, зөвлөх Д.Одгэрэлийнээ эхнэр Б.Золжаргалтай  Монголын Уулчдын Үндэсний холбоог хамтран удирддаг бөгөөд Б.Тулга холбооныхоо Ерөнхийлөгчөөр нь, Б.Золжаргал Дэд ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Тэгээд болоогүй, Б.Тулга, Д.Одгэрэл хоёр гэр бүлийн хамтын бизнестэй, халаас нэгтэй бөгөөд Б.Тулгын эхнэр Ө.Буяндэлгэр, Д.Одгэрэлийн эхнэр Б.Золжаргал хоёр “Дөрөвдүгээр фарм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 
Тайлбар: Боомтын сайд Б.Тулга, түүний зөвлөх, "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХЗ-ийн ТУЗ-ийн дарга Д.Одгэрэл
Тайлбар: Боомтын сайд Б.Тулга, түүний зөвлөх, "Боомтын хөгжлийн корпорац" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Одгэрэлийн эхнэр Б.Золжаргал
      Гол нь, Б.Тулга 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүн болохдоо найз Д.Одгэрэлийнхээ дэмжлэгийг авсан. Хариуд нь Д.Одгэрэлийг зөвлөх, цаашлаад “Боомтын хөгжлийн корпарац” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар тавьж удирдуулжээ. Нэг жишээ сонирхуулахад, Б.Тулгын эхнэр Ө.Буяндэлгэр, Д.Одгэрэлийн эхнэр Б.Золжаргал хоёр нь 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Дөрөвдүгээр фарм” ХХК-аара Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгүүд болон тус аймгуудын хувийн эмнэгүүдэд зүү, тариур үнэгүй хандивлаж, эмч, сувилагчдыг нь үнэ төлбөргүй сургалтанд хамруулж эхэлсэн. Өөрөөр бол, Б.Тулга 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан “Дөрөвдүгээр фарм” ХХК-аараа Төвийн бүсийн тойргийг тойглож эхэлсэн гэсэн үг.
      Ингээд 2024 оны зургадугаар сард Б.Тулга Төвийн бүсийн тойрог буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Сонгуулийнх нь сурталчилгааны санхүүжилтийг найз Д.Одгэрэл нь босголцож, том хувь нэмэр оруулсан. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Тулга Боомтын сайд болмогцоо найз, халаас нэгтэй хамтрагч, сонгуулийнх нь санхүүжүүлэгч Д.Одгэрэлийг өөрийнхөө зөвлөх болгож, цаашлаад улсын хил дээр 34 мянган га газартай “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргын сэнтийд залсан байдаг ажээ. 
 

УЛСЫН ХИЛ ДЭЭР 34 МЯНГАН ГА ГАЗАРТАЙ “БООМТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР БООМТЫН САЙД АСАН Б.ТУЛГЫН НАЙЗ Д.ОДГЭРЭЛ АЖИЛЛАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-17 07:31:30
    Tomoo: Ym vzeegui gulug
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-16 22:27:02
    Зочин: Дархан хилд халдсан хэнийг ч цаазаар авиач.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 22:18:12
    Монгодын говь: Тулгаа ! Монгол Улсын үүд хаалга улсын хилээр битгий оролдоод байгаарай. Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус бригадын нутаг Цагаан дэл ууланд шинээр хилийн боомт нээж ажиллуулах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудалтай шууд холбоотой шүү. Миний мэдэхийн одоогийн Монгол Улсын ЗГ-ын гишүүд дотор Монгол улсын хил мэддэг нэг ч хүн байхгүй. Боомт байгуулах тухай тэдний шийдвэр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биш. Номгон сум, Дэрсэн ус бригадын иргэд энэ шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй хууль ёсны эрх бүхий субъект гэж ойлго. Тулгаа ! Хэрвээ чи энэ боомтыг нээх гэж ЗГ-ын нэрээр хүч хэрэглэвэл бид чиний толгойтой чинь ярина шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 22:13:42
    Монгодын говь: Тулгаа ! Монгол Улсын үүд хаалга улсын хилээр битгий оролдоод байгаарай. Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус бригадын нутаг Цагаан дэл ууланд шинээр хилийн боомт нээж ажиллуулах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудалтай шууд холбоотой шүү. Миний мэдэхийн одоогийн Монгол Улсын ЗГ-ын гишүүд дотор Монгол улсын хил мэддэг нэг ч хүн байхгүй. Боомт байгуулах тухай тэдний шийдвэр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биш. Номгон сум, Дэрсэн ус бригадын иргэд энэ шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй хууль ёсны эрх бүхий субъект гэж ойлго. Тулгаа ! Хэрвээ чи энэ боомтыг нээх гэж ЗГ-ын нэрээр хүч хэрэглэвэл бид чиний толгойтой чинь ярина шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 12:46:45
    Дорлиг : УИХ-ын шийдвэрээр ЗГ-аас бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж ойлгосон. Манайхан юмыг мушгин гуйвуулж, харлуулахдаа гаргуйд болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 07:37:10
    Болд: Үнэн юм бол нэр дурдагдсан бүх хүмүүсийг нь шалгаад бүх хулгайлсан газар, өмч хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэйшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 07:36:49
    Болд: Үнэн юм бол нэр дурдагдсан бүх хүмүүсийг нь шалгаад бүх хулгайлсан газар, өмч хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэйшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 07:36:47
    Болд: Үнэн юм бол нэр дурдагдсан бүх хүмүүсийг нь шалгаад бүх хулгайлсан газар, өмч хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэйшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 07:36:25
    Болд: Үнэн юм бол нэр дурдагдсан бүх хүмүүсийг нь шалгаад бүх хулгайлсан газар, өмч хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэйшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-15 07:36:16
    Болд: Үнэн юм бол нэр дурдагдсан бүх хүмүүсийг нь шалгаад бүх хулгайлсан газар, өмч хөрөнгийг нь хурааж яллах хэрэгтэйшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-14 22:20:48
    Эрдэнэ : Энхбаяраас их юм сурсан нохой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-14 22:20:46
    Эрдэнэ : Энхбаяраас их юм сурсан нохой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-14 13:14:02
    Ээ чааваас: Энэ тулга гэж үнэн тэнэг ухамсаргүй Энхбаярын бөгс долоож явсан гар сайд хүртэл хийх гэж дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 23:13:57
    З: УИХ -аар хэлэлцэж хилийн бүс зурвас орчинд газар олгож эзэмших шийдвэр гаргах ёстой баймаар даа.ажлаа яаж хийхээ мэдэхгүй мэдлэггүй албан тушаалтнууд өөрөө өөрсдийгөө хэрэгт унагах ажил хийгээд бна ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 21:38:16
    Зочин: Газар нь төрдөө л бгаа юм биш үү. Боомтын хөгжлийн төлөвлөлт хийсэн юм бна гэж ойлголоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 16:39:20
    Дорж: Оюун-Эрдэнийн ЗГ буруу шийдвэр гаргаад ,онц ноцтой ажил хийсэн бол хариуцлага хүлээлгэх нь зөв.Гэхдээ өмнөх засагт байсан Ж.Энхбаяр,Бямбацогт,Батцэцэг,Жавхлан,Чойжилсүрэн нарт бас хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй.Яагаад зөвхөн Тулгат,О.Э нар гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 12:13:51
    Зрчин: Монгол улсад хууль гэж бна уу ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 10:27:11
    зочин: Хэн нэгэн хүн ажиллаж л таарна. Гэхдээ татвараа шударгаар өгдөг л байх ёстой. Төрийн хөрөнгөөр мөнгө босгоод сонгуульд ашиглаад байгаа бол таслан зогсоох л ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 07:32:51
    Зочин: Газар нь төрдөө л байна ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 07:32:38
    Алтанхуяг: Хэл биш хил гэж. бичнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 06:46:05
    Ами: Эх орноо зараад дууслаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-12 10:33:28
    Зочин: ALNI SEXSEER URN SHINEGENE AMSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-12 10:32:52
    Зочин: ANUSDAAD BOOB XXI BOOW DOLOOMOOR BIEE UNELLEED VANXANI SEXSDEX ******** SEXSEER 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-12 10:08:50
    мб: Төрийн өмчит ААН-г зөвхөн ЗГ-н тогтоолоор баталдаг байгаа шүү
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188