Нэгэн эр улсдаа агсам тавиад, Баянбүрдийн тойргийн хөшөөг галдчихсан. “Даараад аргагүй эрхэнд ийм зүйл хийжээ” гэж олон түмэн өрөвдөж байтал дараа нь согтуу байсан нь илэрсэн. Ингээд нийслэлчүүд Баянбүрдийн тойргийг тойрох болгондоо “Энэ хөшөөг хэн шатаадаг байна, хэзээ янзлах юм бол” гэсээр хэдийнэ сар гаруйн хугацаа өнгөрчээ. Галд өртсөн хөшөөний нь үнс нурмыг цэвэрлээд, балгасыг нь хэвээр байлгаж байгаа. Тэгвэл уг хөшөө байсан газрыг дөрвөн замын уулзвар болгохоор болжээ.
Тодруулбал, Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгохоор болж, зураг төслийг шинээр хийх тендер зарлажээ. Уг ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлаж, Чингэлтэй дүүрэг хариуцан ажиллаж байна. Ингэхдээ нэгдүгээр сар хүртэл тендерийг нээлттэй зарлаж, эхний удаад зураг төслөө гаргах бололтой. Харин зураг төсөл гарсны дараа уулзварыг бүрэн засварлах тендер зарлагдах юм байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг, Баянбүрдийн тойрог дунд байрлах хөшөө өнгөрсөн аравдугаар сарын 15-нд шатсан. Галын тухай дуудлага аравдугаар сарын 15-ны 05:43 цагт онцгой байдлын албанд бүртгэгдсэн байдаг. Онцгой байдлын албан хаагчид галыг бүрэн унтрааж, хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Шалгалтын явцад иргэн М нь согтуурсан үедээ Чингэлтэй дүүрэг гэсэн бичиглэл бүхий хөшөөг шатаасан нь тогтоосон. Ингээд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч гал тавьж, нийслэл, дүүргийн өмчийг шатаасан М нь төлбөрийн чадваргүй, орон гэргүй нэгэн байжээ.
Хэдийгээр хэргийг шалгаж, буруутай этгээдийг байцааж байгаа ч нөхөн төлбөр төлөх боломжгүй, хариуцлага хүлээх чадваргүй нэгэн учраас нийслэл, дүүргийн удирдлагууд татвар төлөгчдийн хөрөнгөөр уг хөшөөг нурааж, дөрвөн замын уулзвар болгохоор болжээ.
Баянбүрдийн тойрогт байрлах Чингэлтэй дүүргийн баганат хөшөөг 1997 оны есдүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор нээж байжээ. Энэ өндөрлөгийг газрын гүнээс урган бадарсан мөнгөн багана, түүний оройд Монгол төрийн сүлдийг дээдлэн залж, дүүргийн бэлгэдэл тэмдгийг алтан шаргал өнгөөр урлан бүтээсэн байна.

Шатсан хөшөөг дөрвөн замын уулзвар болгохоор нийслэл, дүүргийн удирдлагууд ажиллаж байгаа аж. Нэгдүгээрт, зураг төсөл гаргах тендер зарлаж, 318 сая төгрөгийн төсөв баталжээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Баянбүрдийн тойрог уулзварын зураг төсөл” гэсэн тендер зарлаж, үнийн санал хүлээн авч эхэлжээ.
| ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |