Хотын дарга Хан-Уул дүүргийнхэнтэй нягт хоршиж байгаагийн нэг илрэл А.Амартүвшин. Хотын орлогчоороо Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч байсан А.Амартүвшинг сонгож, баруун гараа болгосон. А.Амартүвшингийн тухайд Д.Дэмбэрэлийн үед буюу 2008 онд УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтсийн зохион байгуулагчаар ажиллаж байсан түүхтэй.
А.Амартүвшингийн аав Цэвэгмидийн Амгаланбаяр нь Бригадын генерал цолтой, МАН-ын дарга асан М.Энхболдын үй зайгүй найз. Тодруулбал, Ц.Амгаланбаяр М.Энхболдыг Хотын дарга байх хугацаанд буюу 2000-2006 онд Замын цагдаагийн газрын даргаар ажилласан. Улмаар 2007 оны арванхоёрдугаар сард М.Энхболд Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга болсноос хэдхэн хоногийн дараа ОБЕГ-ын даргаар Ц.Амгаланбаярыг томилж байв. ОБЕГ нь Шадар сайдын харьяанд байдгийг тайлбарлах хэрэггүй мэдэх байх. Ингээд 2012 онд М.Энхболд Шадар сайдаас бууж, Ц.Амгаланбаяр ч ОБЕГ-ын даргаас зэрэг шахам чөлөөлөгдөж байлаа. Дараа нь, 2016 онд МАН үнэмлэхүй ялж, М.Энхболд УИХ-ын дарга болж, улмаар Ц.Амгаланбаяр ШШГЕГ-ын даргаар ажилласан. Гэвч 2019 оны хоёрдугаар сард Цагдах хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Гавьяат шүүгч Л.Бямбаа амиа хорлосон. Улмаар сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сард Ц.Амгаланбаярыг ШШГЕГ-ын даргаас нь чөлөөлж байв. Гэсэн ч Ц.Амгаланбаяр 2020 оноос Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Тэргүүлэх профессороор ажиллаж байгаа.
Аавынх нь ийм замналын дараа хүүгийнх нт томилгоонууд үргэлжилнэ. 2016 онд М.Энхболд УИХ-ын дарга болж, А.Амартүвшинг нь УИХ-ын Тамгын газрын зөвлөх болгосон. Ингээд хэдхэн сарын дараа буюу 2016 оны намар А.Амартүвшин Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн орлогчоор томилогдож байлаа. А.Амартүвшин нэр дээрээ компанигүй, бизнесгүй ч өдгөө жилийн орлого нь 462 сая, 2.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх зургаан орон сууцтай гэж хөрөнгө орлогтоо мэдүүлжээ
| ТӨЛӨӨЛӨГЧ А.АМАРТҮВШИНГИЙН ААВ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.АМГАЛАНБАЯР БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |