С.Бямбацогт сайдын уулзалтад орохоор гэрээсээ гарсан Мянгад сумын малчин осгож, нас барсан байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруубал, С.Бямбацогт сайд эдгээр өдрүүдэд Ховд аймгийн иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулж байгаа. Тэрбээр арваннэгдүгээр сарын 25-нд Мянгад сумын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд түүний уулзалтад оролцсон 63 настай Н гэх малчин осгож, амиа алдсан гэх.
Тодруулбал, тус сумын Баянхошуу багийн малчин Н нь арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цагийн орчимд сумын Соёлын төвд уулзалтад оролцохоор гэрээсээ гарчээ. С.Бямбацогт сайдын уулзалтад оролцоод сураггүй болсон учир ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-нд Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу таймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран эрэн хайж, нэг хоногийн дараа цогцсыг нь сумын төвөөс 1.5 км-ийн зайд байлах газраас олсон гэх.
Бид талийгаач Н-ийн хүүтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Аав минь С.Бямбацогт сайдын уулзалтад оролцохоор хөдөө гэрээсээ сумын төвд ирсэн. Сумын Соёлын төвд уулзалтад оролцоод, 21:00 цагийн үед гарсан юм билээ. Тэгээд гэр рүүгээ буцах замдаа нас барсан харамсалтай зүйл болоод байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна” гэлээ.
| ТАЛИЙГААЧИЙН ХҮҮ: ААВ МИНЬ С.БЯМБАЦОГТ САЙДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН. ГЭР РҮҮГЭЭ ЯВАХ ЗАМДАА ОСГОЧИХСОН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |