Амьдралынхаа 40 орчим жилийг төрөх тасагт өнгөрүүлсэн түүний эх барьж авсан 1000 гаруй хүүхдийн нэг нь би. 1998 оны өвөл ээж намайг төрүүлэхээр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж, Д.Жавзандулам эмч хүйг минь тасалж, халуун энгэртээ тэвэрч авсан гэдэг. Тэгэхэд энэ эмэгтэй дөнгөж 30 нас л шүргэж байсан байх аа. Түүнээс хойш цаг хугацаа 20 гаруй жилээр улирч тэр хэдийнэ 50 гарчихсан, ач хүүгээ хараад гавьяаныхаа амралтад сууж байна.
Ээж арван жилийн сурагч байхад минь "Хүн эх барьж авсан хүнтэйгээ адилхан байдаг гэсэн. Аймгийн эмнэлгийн Д.Жавзандулам гэж ааш зан сайтай эмч чамайг эх барьж авсан. Эх барьсан ээжийгээ дуурайвал тайван, даруухан хүн болно доо" гэж түүний тухай анх надад танилцуулж билээ.
Тэгээд л би эх барьж авсан эмчтэйгээ уулзах сан гэж бодож явсаар саяхны нэг өдөр уулзаж, ярилцсанаа уншигч тантай хуваалцаж байна. Заримдаа бид хувь тавилангаар учирсан хүмүүстээ талархлаа илэрхийлж амжихгүй, үгүй ядах нь ээ мэнд ч мэдэлцэх завдалгүй явсаар хожимддог талтай. Энэ орчлонгийн үй түмэн хүн дотроос нарт ертөнц дээр мэндлэх тэрхэн агшинд намайг тосон угтах эмч ганцхан шүү дээ. Тэр бол Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, эх баригч Д.Жавзандулам.



| НАМАЙГ ЭХ БАРЬЖ АВСАН "ЭЭЖ" |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |