Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн “Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээсэн мэндчилгээг Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр уншиж сонордуулсан юм. Их түүхээ түмэн олондоо сурталчилан таниулахаар алдарт Луврын музей тэргүүтэй Европын томоохон музей, архивын сан хөмрөгт буй дурсгалуудыг эх орондоо дэлгэн үзүүлж буй байгууллага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, цаашид түүх, соёлтой холбоотой дурсгалуудаар олон үзэсгэлэн гаргахыг онцгойлон дэмжихээ илэрхийлсэн.
Нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С. Чулуун “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн музей бөгөөд, олон улсын түвшинд хэдийн танигдаад байна. Монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломжийг бүрдүүлж, олон улсын түвшний үзэсгэлэнг хүлээн авах боломжтой болсныг энэхүү үзэсгэлэнгээр харуулж байна. Цаашлаад бид 2025 оны гуравдугаар сард Чингис хаан үзэсгэлэнг Чех улсын Прага хот дахь Үндэсний музей, 10 сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлины Түүхийн музей, Канад, АНУ зэрэг улс орнуудад тусгай үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна хэмээн хэллээ.
Үзэсгэлэнд Монголын эзэнт гүрэн, Ил хант, Юань, Кидан Улстай холбоотой дурсгалуудыг хадгалж буй Луврын музей, Францын Үндэсний Архив, Севрийн Үндэсний Керамикийн музей, Чимэглэлийн Урлагийн музей болон Швейцарийн Ритберг музей, цуглуулагч Сэм ба Мирна Майэрсын цуглуулга зэрэг Европын таван томоохон музей, архиваас татаж авчирсан үзмэрүүдийг толилуулж байна.
Ил хаант, Юань, Кидан Улс, Хүннү үеийн ховор чухал дурсгалууд нь Монгол нутгаас олдоогүй бөгөөд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын бүх харьяа улсуудын дурсгалуудыг анх удаа нэг дор дэлгэжээ. Үзэсгэлэнгийн онцлох гол дурсгал нь 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал юм. Энэ захидал нь монгол хаадын бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв, төрт ёсны аугаа уламжлал, монгол бичгийн гайхамшиг, монголын их амар амгаланг бүрэн илэрхийлдэг, үнэлж баршгшй түүхэн баримтад тооцогддог.
Өнгөрсөн жил Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын Нант хотод дэлгэсэн үзэсгэлэнг зургаан сарын хугацаанд 250 гаруй мянган хүн үзэж сонирхжээ.
| МОНГОЛ БИЧГИЙН ГАЙХАМШГИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ИЛ ХААН ӨЛЗИЙТИЙН ЗАХИДАЛ АНХ УДАА МОНГОЛД |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |