Өнөөдөр эргэцүүллийн өдөр. Өнгөрсөн 16 хоногийн турш томсгосон тойрогтоо өөрийгөө таниулах нэр дэвшигчдийн марафон өндөрлөлөө. Сонгогч та сар хагасын турш тойргийнхоо нэр дэвшигчдээс сонссон, сонин, сэтгүүлээс нь уншсан бүхнээ, бас ухуулагчдынх нь ухуулсан бүгдийг эргэн нэг эргэцүүлэх өдөр өрнөж байна. Өмнөх жилүүдийн алдаа, оноог энэ өдөр дэнсэлж, ирээдүйдээ итгэх өдөр рүү урагшиллаа.
Маргааш хариуцлагын өдөр. Сонгогч таны амьдарч байгаа тойргийг хэн төлөөлөх, хэн эс төлөөлөхийн та шийднэ. Хэн нь хөрсөн дээр хэрэгжихгүй хөөсөрсөн, худлаа амлалт өгснийг, хэн нь амьдарч буй аймаг, дүүргийг тань бодитоор хөгжүүлж чадах амлалт өгснийг дахин нэг бодож, сонгуульдаа идэвхтэй оролцох өдөр. Тэгээд ирэх дөрвөн жил тойргийнхоо түшээдийн хулгай луйврыг хууль хяналтынхнаас сонсож, хэвлэлээс уншиж халаглаж суухгүйн төлөө, бас улс шиг улсад амьдрахын төлөө хэнээр ч заалгахгүйгээр, хэний ч халаасыг царайчлахгүйгээр зөвхөн өөрийнхөө зөв гэж дүгнэснээр саналаа өгөхийг уриалж байна. Мөн бусдын сонголт, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, хэрсүү байх өдөр ажээ. Сонгогчдоос гадна сонгуулийн үйл ажиллагаанд олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд, улс төрийн нам, эвсэл, иргэдийн төлөөлөл хяналт тавьж ажиллана.
Нөгөөдөр үр дүнгийн өдөр. Ямар сонголт хийснээ, үүргээ биелүүлсэн эсэх ээ, өөрийнхөө төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө гаргасан шийдвэрийнхээ үр дүнг харах өдөр. Сонгуульдаа идэвхтэй оролцож, сонгох эрхээ эдэлсэн иргэдийн саналыг хар машинаас гадна 100 хувь гараар тоолж, саналыг баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, сонгогч таны сонгосон нэр дэвшигч хоёр ч шүүлтүүр, тооллогоор дамжиж, төр барилцах, таныг төлөөлөх эрхтэй эхний өдөр гэсэн үг.
Хариуцлага нэхэх өдөр. Дөрвөн жилийн дараах энэ өдрүүдэд бид харицлага, амлалт нэхэж байх өдөр. Таны сонгосон түшээ таныг болон түмнийг төлөөлж, улс эх орны төлөө хэр үнэнчээр, хоёргүй сэтгэлээр ажиллаж, хаана хүрсэн бэ гэдгийг алган дээрээ тавиад харах өдөр.
| Иргэд та бүхнийг зохион байгуулалттай, өдөөн хатгасан, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг зөвлөж байна |
|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр (UN-Habitat)-аас зохион байгуулсан тогтвортой хөгжлийн олон улсын туршлага солилцох “ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ ДЭЛХИЙД БОЛОН МОНГОЛД” уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
2026-03-25 17:30:00
Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
2026-03-25 14:11:41
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |