Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос авто болон төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам хийж байгаа эсэх талаар тодрууллаа.
-Аливаа бүтээн байгуулалтыг байгаль экологид ээлтэй байлгахад олон улс анхаарах болсон. Үүний хүрээнд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыг заавал байгуулах шаардлагатай болсон юм билээ. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Төмөр зам, авто зам эдийн засагт үр өгөөжтэй ч, нөгөө талаараа байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ тал дээр бид БОАЖЯ болон олон улсын байгаль, зэрлэг амьтан хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, ОХУ-тай байгуулсан 1949 оны хэлэлцээрээр Алтанбулгаас 110 км замд торон хашаа байдаг. 2018 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн урд чиглэлийн хоёр километр замын торон хашлагыг авсан. Өөрөөр хэлбэл, зэрлэг амьтдын нүүдэллэх боломжийг хязгаарлаж байна гэдэг утгаар нь авсан. Мөн шинээр барьж буй төмөр замуудад амьтан гарах гарцууд хийж байгаа. Ер нь төслөө хэрэгжүүлэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэдэг. Тэр үнэлгээнд үндэслэн зориулалтын гарц хийдэг. Доогуур болон дээгүүр нь гарах боломжтой гарцыг хийдэг гэсэн үг.
Уг үнэлгээг олон улсын байгууллага хөдөлгөөн мэдрэгч, автомат камер байршуулаад мэргэжлийн түвшинд боловсруулж, говийн, уулархаг бүсээр нь ангилж улмаар гарц, гарам байгуулдаг. Мөн торны хэлбэрийг өөрчилж, мал амьтан гэмтээхгүй байдлаар хийж байна.
- Зэрлэг амьтан гардаггүй газарт гарц хийгээд байна гэсэн шүүмж байна. Ялангуяа шинээр баригдсан төмөр замд энэ байдал их ажиглагдаж байна гэж шинжээчид ярьж байгаа. Үүнийг хэрхэн засах вэ. Энэ чиглэлээр байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой юу?
-Бид БОАЖЯ, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан, Шинжлэх ухааны академи зэрэг олон байгууллагатай хамтарч ажилладаг. Судалгаанд суурилсан, стандартын гарц, гарам, хашааг хийж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд торон хашаа барьж байгаа. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тэр чигтээ торон хашаа байна. Уг ажлыг бид олон улсын байгууллагуудын шаардлагын дагуу мөн төмөр замын аюулгүй байдал талаас нь харж хэрэгжүүлж байгаа. Мөн өргөст торыг сольж, стандартын тор хийж эхэлсэн.
| Судалгаанд суурилсан, стандартын гарц, гарам хийж байна |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |