“Бид монголчууд” малчдад туслах тусламжийн аян эхлүүлжээ. Уг тусламжийн аяны талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Аянд МҮБХ, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын сайтуудын холбоо, “Малчин” ХХК, Гандантэгчилэн хийд болон бусад Үндэсний спортын хороонууд хамтарч ажиллаж байна.
-Улсын харцага Г.Ганхуяг “Монгол Улсын нийт газар нутгаар сүүлийн 50 жилд ороогүй их цас ороод байна. Тэр тусмаа говийн аймгуудад их хэмжээний цас орсноос болоод Монгол гэр цасанд дарагдаж, яндан цухуйх байдалтай байгааг харлаа. Тиймээс Монголын уламжлалт нүүдлийн аж ахуй, соёлыг авархын тулд “Бид монголчууд” аяныг зохион байгуулж, бид нэгдэж байна. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, хурандаа н.Лхагвасүрэн нартай уулзахад тусламжийн аяныг нааштайгаар хүлээж авсан. Байгууллага, компаниудаас ирэх хандив, тусламжийг шилэн дансаар ил тодоор зарлана. “Бид монголчууд” нь хандивын аян биш тусламжийн аян гэдгийг сануулж хэлэх байна. ОБЕГ-ын албан тоот данс руу тусламж хандиваа төвлөрүүлнэ. Тиймээс Үндэсний бүтээгдэхүүн, өв соёлоо түгээн дэлгэрүүлдэг байгууллагуудыг нэгдэж, ард иргэд маань ч мөн бидний санаачилгыг дэмжиж, малчин түмэндээ туслаасай гэж уриалж байна” гэв.
-МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд цас, зудтай байгаа малчиддаа туслах аянд нэгдэж ажиллаж байгаа. Гуравдугаар сарын 1-ий 15:00 цагаас Үндэсний бөхийн хандвийн барилдааныг зохион байгуулахаар болсон” гэлээ.
-Монголын морин спорт, уяачдын дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн “ ММСУХ-ны зүгээс хамтран ажиллаж, бусдыг уриалан тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нэгдэж байна. Өнгөрсөн 2020 онд буюу цар тахалтай тэмцэх үед бид 120 сая төгрөг хандивлаж байсан. ММСУХ-д 110 мянга гаруй уяач бүртгэлтэй байдаг. Тийм учраас хандивт нэгдсэн улсын алдар цолтой уяач нар өөрсдийн хурдан хүлгүүдээс сонгон дуудлага худалдаа зохион байгуулна. Ийм ажлуудыг төлөвлөөд явж байна” гэсэн юм.
-“Малчин” ХХК-ийн захирал Д.Чинзориг “Малчин компани 30 жил малчидтайгаа хамтран ажиллаж ирлээ. Олон тооны мал хоргодож, түүгээр ч барахгүй хүний амь эрсдэж, хохирол амссанд туйлын харамсаж байна. Хандивт “Малчин” компани нь гар чийдэн, цахилгаан хэрэгслүүдийг боломжоороо нийлүүлэн харилцаа холбоо, мэдээллээр хангаж, санхүү эдийн засгаар дэмжиж оролцоно” гэв.
Б.Хонгорзул
| Малчдад туслах “Бид монголчууд” тусламжийн аяныг эхлүүлж, өв соёлоо хамгаалан үлдэхийг уриаллаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |