Угтаа газар, уул, ус, лусын найман аймагт өргөл өргөснөөрөө тухайн хүний хийморь лундаа сэргэж, ажил төрөл нь бүтэмжтэй болдог. Мөн овоо тахихдаа ёс дэг, зан үйлийг эрхэмлэн дагаваас уул усны эзэн савдаг баярлаж, байгаль дэлхий ивээл буянаа өгч, алив сайхан бүхнийг хайрладаг учиртай гэж зурхайчид хэлсэн байдаг.
Гэвч байгальд шингэхгүй хадаг модноос уяж, тэрийг нь өнөө хэдэн байгаль хамгаалагчид араас нь түүгээд л явна. Идээ шүүсний дээж гэж хэвийн боов, архи, сүү, цагаан идээ өргөнө. Тэр нь мөн л урин дулаан орохоор муудаж, өмхийрөөд хавиар нэг үнэртэх нь нэгэн хэвийн үзэгдэл болоод нэлээдгүй жилийг ардаа үдсэн байна. Өнгөрсөн жилийн сар шинийн өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга орчим иргэд зорин очсон байдаг. Энэ тооны хүний овоолсон өргөл, дахин нэг овоо шиг болдог нь нууц биш.
(3).jpg)
Модонд хадаг уяхад модны бодисын солилцоо зогсож өсөлт нь удааширч цаашилбал үхэлд ч хүрэх аюултай болдог. Мөн модонд уяж орхисон эд хэрэгсэлд мэрэгч амьтад болон шувуу олноор орооцолдож, хорогдож байгаа талаар ч удаа дараа сануулга, уриалга гаргаж байсан.
Угтаа "Овооны эхэн тандаа, олзны эхэн наддаа’’ гэж хэлээд овоон дээр чулуу нэмэн нар зөв гурван удаа тойрдог эртний уламжлал бий. Тиймдээ ч өргөл их, бага хэмжээгээр хэмжигдэхгүй, хэн илүү чин сэтгэлээсээ, дотоод мэлмийгээсээ өргөж байна гэдгээрээ ялгаатай ч гэдэг. Гэтэл хаа хамаагүй зүйл овоондоо “шидэж”, хогийн цэг болгочихоор хийморь сэргэх байтугай дордох ч магадлалтай.
2017 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын XII чуулган БНСУ-д болсон. Чуулганаар Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг бүртгүүлсэн. Үүнээс хойш овоо тахих иргэдийн цуваа улам ихэссэн гэхэд хилсдэхгүй.
Сүүлдээ бүр алт, мөнгөн эдлэл хүртэл өргөдөг болж, үүнийг нь түүж зарах хүмүүс ч бий болжээ. 2018 онд гэхэд Отгонтэнгэр хайрхны Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоохоор очсон нутгийн иргэдийг буудаж, алахыг завдсан хэрэг гарч байлаа. Бид хойч үедээ уул, овоо тахих зан үйлээ зөв зааж, өвлүүлэхгүй бол цаашид хогон овоо болоод зогсохгүй, хэргийн газар болох магадлалтай байгаа нь харамсалтай.
.jpg)
| ОВОО БОЛГОНОО ТАХИЖ, ХОГ ОВООЛДОГ БОЛЛОО, БИД |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |