С.Батжаргал “Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91.1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89.9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа. Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа. Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа” хэмээн бичжээ.
| С.БАТЖАРГАЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛАА ӨГЛӨӨ |
|
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |