Залуухан эмэгтэй “Өчигдөр л гэртээ ирдэг байж. Байшингийнхаа бичлэгийг цахим сүлжээнээс хараад ирлээ. Усны түвшин нэмэгдээд байгаа учраас байшинг маань голоос гаргах боломжгүй гэнэ. Уг нь хоёр давхарт байгаа эд хогшлоо гаргаад авчихмаар байна. Буйдан, цахилгаан зуух маань голын зүүн эрэгт шидэгдсэн байна лээ.Буйдангийн нэг хэсэг нь гүүрний дор урсаж явна гэнэ. Хамаг эд хогшил маань энэ хавиар нэг тарсан байна лээ. Бид төмөр суурь, хашааны тал, усан дотор байгаа байшингийн хэлтэрхийтэй л үлдэж байх шиг байна. Өнгөрсөн жил энэ байшинг худалдаж авсан. Бичиг баримт нь бидний нэр дээр шилжээгүй, хурлын шийдвэрийг хүлээж байсан. Манай байшин голын эргээс хол зайтай байсан шүү дээ. Үерийн усны дээд хэсгээс нэг байшин урсаж ирээд, манай байшинг мөргөчихсөн юм байна лээ. Тэгээд төмөр суурьнаасаа салаад голд урсчихлаа” гэв.
Цагдаагийн албан хаагчид хэрэг бүртгэл нээж, байшингийн эздээс мэдээлэл авч байна. Онцгой байдлын газарт дуудлага өгч, албан хаагчид газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад санд мэнд явлаа. Шаргаморьтын гүүрний урд талд байрлах иргэн Г.Мөнхтуяагийн гэр усанд урсах гээд байгаа учир тэд яаруу сандруу явсан нь энэ. Харин усанд урссан байшингуудыг ус татарсан хойно л голоос гаргах боломжтой бололтой. Түүнчлэн усанд урссан хоёр байшингийн нэгнийх нь эзэн олдоогүй байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооныхон эрсдэлтэй айлуудаар орж, байшингийн эзнийг хайж байгаа аж.
| БАЙШИНГАА УРСГАСАН АЙЛ: Өнгөрсөн жил худалдаж авсан байшин маань урсаж, газар ч үгүй болчихлоо |
|
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |