Нэг сартай нярай хүүхдээ хөхөөрөө дарж, санамсар болгоомжгүйгээр амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд цагдаагийн байгууллагад “Нэг сартай нярай эхийнхээ хөхөнд дарагдаж, амьсгал хураасан байна” гэх дуудлагыг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Хэргийн газарт хийсэн үзлэг шинжилгээ, шүүх шинжээчийн дүгнэлтээр талийгаач нярайн ам, хамрыг ээж нь унтаж байхдаа хөхөөрөө дарж болгоомжгүйгээр амийг нь хохироосон гэсэн дүгнэлт гарсан байна.
Талийгаач хүүгийн аав мэдүүлэхдээ “Тэр өдөр ариун цэврийн өрөөнд байхад миний том хүү уйлж гарч ирээд “Ээж таныг дуудаж байна” гэсэн. Гэртээ ороход эхнэр маань бага хүүгээ тэвэрчихсэн “Хүү маань хөдлөхгүй бие нь хүйтэн байна” гэсэн. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлэхэд нас барчихсан байсан” гэжээ.
Харин шүүгдэгч буюу талийгаач хүүгийн ээж “Арванхоёрдугаар сарын 18-ны 07:00 цагийн үед сэрэхэд миний хүү Г буланд унтаж байсан. Тэгээд хүүгээ үнсэхэд хүйтэн байхаар нь гайхаад гар хөлнөөс нь барихад хариу үзүүлэхгүй сулбагар, бие нь хөрсөн хүйтэн байсан. Хөнжлөө сөхөөд харахад хөдлөхгүй, тэврэхэд амьсгалахгүй байхаар нь би сандраад ухаан балартсан. Нөхөр хүүг тэврээд би шууд 103 руу түргэн тусламж дуудахад эмч удалгүй ирж үзлэг хийгээд нас барсан байна гэж хэлсэн” гэсэн байна.
Шүүхээс “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсөн байна.
| Нэг сартай хүүхдээ хөхөөрөө даржээ |
|
Х.Билгүүнсайхан Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-04-03 20:33:17
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |