Улсын Филармонийн Морин хуурын чуулгын шинэ бүтээлийн концерт 2023 оны 4 сарын 16-ны өдөр тоглогдох гэж байна. Үүнд, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр, Д.Түвшинсайхан нарын дөрвөл хөгжимд зориулсан шинэ бүтээлүүд анх удаа тайзнаа тоглогдох болно.
Дөрвөл хөгжмийг англи хэлнээ “Quartet” гэх ба дөрвөн хөгжимчин болон дуучдаас бүрдсэн бэсрэг чуулгын тоглолтыг нэрлэж заншжээ. Бүрэлдэхүүний хувьд дан хөгжмөөс гадна холимог байх тохиолдол бий. Хамгийн түгээмэл нь хоёр хийл, эрдүү хийл, морин хийлээс бүрддэг “Чавхдаст хөгжмийн дөрвөл” юм. Түүнчлэн үлээвэр хөгжмийн дөрвөл, төгөлдөр хуурын дөрвөл гэх мэт олон янз бий. Дэлхийн сонгодог хөгжмийн урлагт нэгэн дэвшил болсон чавхдаст хөгжмийн дөрвөлийн жишгээр монголын хөгжимчид ч уламжлалт морин хуур хөгжмийн дөрвөлийг байгуулан олон уран бүтээлийг туурвижээ. Эхэн үедээ “сонгодог” дөрвөлд зориулан туурвисан дэлхий дахины болон үндэсний шилдэг бүтээлийг хөрвүүлэн тоглож байсан ба тэдний ур чадвар, амжилт нь хөгжмийн зохиолчдын анхаарлыг татаж, дөрвөлд зориулсан шинэ бүтээлүүд туурвигдах болсноор шинэ цагийн үндэсний цөөхүүл хөгжмийн урлагт өөрийн байр сууриа баттай эзлэх болсон юм. Монголын хөгжмийн зохиолчдын дунд дөрвөл хөгжимд зориулсан ихэвчлэн нэг ангитай, жижгэвтэр аязын хэлбэртэй бүтээлүүд зохиогдож байсан бол энэ жилийн “Novel Melody” тоглолтоор дөрвөл хөгжимд зориулсан гурван ангит том хэлбэрийн бүтээлүүд зохиогдон анх удаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Тоглолтод хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын Морин хуурын дөрвөлд зориулсан гурван ангит чуулбар, Х.Алтангэрэлийн “Морин хуурын дөрвөл №2”, Д.Түвшинсайханы “2000”, Ш.Өлзийбаярын “Оршихуйн хэмнэл” зэрэг бүтээл эгшиглэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус филармонийн маркетингийн албаны 7011-8012, 9907-9291 дугаараас лавлана уу
| “Novel Melody” - Дөрвөл хөгжимд зориулсан бүрэн хэмжээний тоглолт болно |
|
Х.Билгүүнсайхан Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-04-03 20:33:17
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |