Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас гарсан түймэр Дорнод аймгийн хэд хэдэн сумаар дамжиж, зүүн аймгууд их хэмжээний хохирол амсаад байна. Урьдчилсан байдлаар Халхгол сумын 10 гаруй айлын гэр, хашаа шатжээ.
Бид Халхгол сумын гуравдугаар багийн малчин Б.Батбаяртай холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Яах ийхийн зуургүй л түймэр ороод ирсэн. Түймэртэй уралдаад л том гэрээ ачааллаад хөдөлж амжлаа. Бусад машин тэрэг, хоттой төл мал, жижиг гэр гээд бүгдийг нь түймэрт өргөчихлөө. Манайх 300 гаруй үхэр, 400 гаруй хонь, ямаатай. Гэрийн гадаа нэг ч мал алга. Түймэрт шатаж, үрэгдсэн малын сэг зэм, үнс л үлдсэн. Мал маань түймрээс дайжиж алга болсон. Одоо малаа хайгаад “Түймэрт өртчихөөгүй байгаасай” гээд л залбираад эрэлд явж байна. Манай ойролцоо гурван айл байдаг. Нэг айл нь манайхтай адилхан галд хамаг эд хөрөнгөө түймэрт өргөсөн. Хоёр айл нь харьцангуй гайгүй тарсан. Шөнө цас орж, олон хүний хүчээр түймэр унтарлаа. Одоо манай нутагт шороон шуурга дэгдэж байна. Харлаж шатсан, үнс нурам болсон тал болчихлоо” гэв.
| Халхгол сумын малчин Б.Батбаяр: Бүх эд хөрөнгөө түймэрт өргөсөн. Малынхаа эрэлд явж байна |
|
Х.Билгүүнсайхан Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-04-03 20:33:17
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |