Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас гарсан түймэр Дорнод аймгийн хэд хэдэн сумаар дамжиж, зүүн аймгууд их хэмжээний хохирол амсаад байна. Одоогийн байдлаар хэчнээн га талбай шатаж, амссан хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Өнөө өглөөний байдлаар Халхгол суманд цас орж, түймэр бүрэн унтарсан гэх мэдээллийг албаныхан өглөө.
Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ “Манай суманд гарсан түймэр бүрэн унтарсан. Гурван бүлэг гарч ажилласнаас нэг бүлгээс мэдээлэл ирээгүй байна. Түймрийн улмаас 10 айлын гэр, байшин, хашаа шатсан. Хэчнээн толгой мал, хэдэн га газар шатсаныг тогтоогоогүй байгаа. Мөн түймрийн улмаас хүний амь эрсдээгүй. Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас онгоцоор хүмүүс ирж түймрийг унтраалцсан” гэлээ.
Түймэрт олон тооны цагаан зээр өртөж, шатаж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Мөн үүнээс гадна түймрийн бүсэд байгаа, аюулд орсон ан амьтдыг хилийн хашааг эвдэлж, хил давуулж байгаа бичлэг цацагдсан.
Бид энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах, хэлтсийн дарга, хурандаа Б.Энхтайвантай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Торны хаалга гэж байдаг. Нэгдүгээрт, хилийн багана, тэмдэг шалгах зорилготой. Хоёрдугаарт, тоорны хаалгаар ан амьтдын нүүдлийг чөлөөтэй нэвтрүүлэх үүрэгтэй. Зэрлэг ан амьтад хоёр улсын нутаг дэвсгэр дээр чөлөөтэй явж байх ёстой. Ийм учраас торны хаалгыг нээж түймрийн аюулд орсон ан амьтдыг хаалгаар гаргасан. Хээрийн түймэрт Дорнод аймгийн Хилийн цэргийн бүх ангийн албан хаагч, хилчид дайчлагдаж, ажилласан” гэлээ.

| Хурандаа Б.Энхтайван: Түймрийн аюулд орсон ан амьтдыг торны хаалгаар аюулгүй бүс рүү гаргасан |
|
Х.Билгүүнсайхан Азийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-04-03 20:33:17
М.Намуун Азийн аварга хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-04-03 14:53:22
“Аварга” дээд сургууль сонгомол бөхийн дасгалжуулагчийн ангийг нээнэ
2026-04-03 13:44:57
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ
2026-04-03 11:51:31
Үндэсний бөхийн оюутны улсын аварга болно
2026-04-03 10:20:25
Чөлөөтийн тамирчид Ази тивийн аваргын бэлтгэлээ хангаж байна
2026-04-03 10:10:35
МУБИС-ийн ширээний теннисний баг оюутны спортын VII наадамд түрүүлэв
2026-04-03 09:43:05
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-04-03 08:00:00
УКАГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД…
2026-04-03 08:00:00
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |