Тайванийн монголч эрдэмтэн Лань Мэйхуан бичсэн “Цэдэнбалын үеийн монгол, хятадын харилцаа” номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголын гадаад харилцааны түүх сонирхогч уншигчдад хүргэж байна.
Энэхүү номын нээлт өнөөдөр боллоо. “Цэдэнбалын үеийн монгол, хятадын харилцаа” ном нь хятад улсад 2000 онд хэвлэгдсэн бөгөөд зохиогчийн магистрын судалгааны ажлаас үндэслэгдэж бичигджээ.
Номны нээлтийн үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хэлэхдээ “Хүйтэн дайны хямралын эгзэгтэй үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болж чадсан шинэ Монголын түүхийн нэн сонирхолтой үе болох социалист бүтээн байгуулалт, нийгэм, соёлын үсрэнгүй өөрчлөлт дэвшлийн түүхийг Монголч эрдэмтний өнцгөөс тодорхойлон бичсэнд энэхүү бүтээлийн үнэ цэнэ, онцлог оршиж байна. Тус бүтээлд XX зууны Монголын түүхэнд холбогдох өрнөдийн эрдэмтдийн бүтээл, архивын баримтыг голлон ашиглаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан нь үүний бодит нотологоо гэж үзэж байна” гэлээ.
Номын зохиогч Лань Мэйхуа нь Харвардын их сургуулийн доктор, дэд профессор, Монгол судлал, тэр дундаа Монголын орчин цагийн түүхийг дагнан судалдаг эрдэмтэн юм байна. Тэрбээр өдгөө Тайваны Үндэсний Чэнчи их сургуулийн үндэстэн судлалын танхимд Монголын нийгэм, соёл, Монгол улсын хуучин ба шинэ бичиг үсгийн судалгаа, үндэстний асуудал, угсаатны зүй, бие даан суралцах чадвар зэрэг хичээл заадаг аж.
Монголчуудын үндэсний болон үндсэрхэг үзэл бол түүний судалгааны гол чиглэл бөгөөд Ю.Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс гадна Монгол, Өвөр Монгол, үндэсний үзэл, үндэстний асуудал, интэрнэт-коллежийн боловсрол зэрэг холбогдох сэдвүүдийг судалдаг. Сүүлийн жилүүдэд тэрээр Буриадын орчин үеийн түүх, өнөөгийн нийгэм, соёлын судалгааг хийж байна. Түүний “Монголын тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөн: Нэгдсэн Монгол улс байгуулах эрмэлзлэл” ном 2011 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ.
Эх сурвалж: ШУА
| “Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэлнээ хөрвүүллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |