Монгол Улс 2021 оны эхний хоёр сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 922.3 сая ам.долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 736.1 (48.4%) сая америк доллароор, экспорт 563.8 (73.2%) сая америк доллароор, импорт 172.3 (23.0%) сая америк доллароор тус тус өсжээ.
Харин 2021 оны хоёрдугаар сард экспорт 694.7 сая америк доллар, импорт 463.5 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 54.8 (8.6%) сая америк доллароор, импорт 4.6 (1.0%) сая америк доллароор тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2020 оны эхний хоёр сард 20.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2021 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 391.6 сая америк доллароор өсөж, 412.3 сая америк долларын ашигтай байна.
БНХАУ-тай 2021 оны эхний хоёр сард 1.6 тэрбум америк долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 69.6 хувийг эзэлж байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 172.3 сая америк доллароор өсөхөд улаан буудайн импорт 40.1 сая, ачааны автомашины импорт 34.6 сая, суудлын автомашины импорт 8.0 сая америк доллароор өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

| Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 48.4 хувиар өсжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |