БШУ-ны яаманд өнөөдөр төсвийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх төслийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, үг хэлсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид Б.Жавхлан сайдаас цаг үеийн зарим асуудлуудыг тодрууллаа.
-Долдугаар сарын 1-нээс “Ковид-19” халдварын үед хэрэгжүүлж буй хөнгөлөлт болон бусад арга хэмжээ дуусч байна. Үүнд ямар нэг зохион байгуулалт төлөвлөж байгаа юу?
-Ирэх долдугаар сарын 1-нээс бүх халамжийн арга хэмжээ зогсоно. Хүүхдийн мөнгө 20 мянга болж, тог, дулаан, ус зэргийн төлбөр төлөгдөж эхэлнэ. Энэ асуудал улсын төсвийн хувьд тулгамдсан асуудал. Иймд эрсдэлийн шинжилгээ хийж байна. Төсвийн хөрөнгө оруулалт, төрийн өмчит компаниуд яаж ажиллах вэ зэрэг хүчин зүйлүүд хамаарна. Ямар дэглэм рүү шилжих ёстойг ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож байна. Тодорхой төлөвлөгөө гараагүй. Энэ асуудлыг чухалчлан анхаарна.
-Боловсролын зээлийн сан санхүүжилтгүй болсны улмаас өндөр оноо болон буцалтгүй тусламжаар суралцаад төгсөж буй оюутнуудаас төлбөр нэхэж байна гэх асуудал гараад байгаа. Ямар учраас Боловсролын зээлийн сангийн санхүүжилт тасарсан юм бэ?
-Ер нь их, дээд сургуулийн оюутнуудад олгож буй хавтгайрсан тусламж, зээлээр санхүүжүүлдэг тогтолцоог хална. Цаашид аливаа тусламж, санхүүжилт олгохдоо тодорхой шалгуур үзүүлэлт тавьж, шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутнуудад хүртээх чиглэлд ажиллана. Мөн шилдэг 10 их сургуульд амжилттай суралцаж буй оюутнуудыг идэвх, сурлага зэрэг тодорхой шалгуурын үндсэнд тусламжид хамруулна. Зөвхөн тооны хойноос хөөцөлддөг оюутнуудад зээлээр санхүүжилт олгохгүй. Сангийн яам ийм байр суурьтай байна.
| Б.ЖАВХЛАН: Долдугаар сарын 1-нээс цар тахалтай холбоотой бүх халамжийн арга хэмжээг зогсооно |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |