Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга Т.Дүүрэн нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.Уг санамж бичиг нь Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах үндсэн зорилготой юм.
МҮХАҮТ-ын зүгээс “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” олон улсын сургалтыг зохион байгуулах гэж буй. Тэгвэл өнөөдөр санамж бичиг байгуулснаар уг хөтөлбөр, сургалтыг зохион байгуулахад нийслэлийн зүгээс хамтран ажиллахаар боллоо.
Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжин ажиллаж байгаа. Ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлогыг сайжруулахын тулд олон улсын байгууллагуудтай ч мөн хамтран ажиллаж байна. Бизнес эрхлэгчдэдээ зориулж сургалт зохион байгуулах зэрэг иргэддээ чиглэсэн бодлогыг дэмжих нь маш чухал” хэмээн онцолж байв.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Цар тахлын дараа эдийн засаг, бизнесийн орчин өөрчлөгдөж байгаа өнөө үед энэ сургалтыг зохион байгуулах чухал хэрэгцээ байна. Бизнес эрхлэгчдээ эрсдэлд орохоос сэргийлэхийн тулд энэ төрлийн сургалтад хамруулах хэрэгтэй. Иймд нийслэлийн зүгээс сургалтыг зохион байгуулахад хамтарч, дэмжин ажиллах болсонд талархаж байна” гэв.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэддэд зориулан сургалт зохион байгуулж, эдийн засаг, санхүүгийн зохих мэдлэг олгон, чадавхжуулснаар тэдэнд үйл ажиллагаагаа тууштай явуулах боломж нээгдэх чухал ач холбогдолтой юм.
| Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулна |
|
МАН-Д МЭНДЭЛСЭН 30 БА 38-ЫН БҮЛЭГ
2026-04-03 07:00:00
ХАВРЫН ТЭНГЭР ШИГ НАМЫН ДАРГА НАР МАН-ЫНХНЫ "ГАЛ" ДЭЭР ТОС НЭМЖ БАЙНА УУ
2026-04-03 07:00:00
Д.ДАВГАДОРЖ: “МӨНГӨН МОД-2025” НААДМЫН ШИЛДЭГ ДУУЧНААР ШАЛГАРСАН НЬ МИНИЙ ХУВЬД МАШ ТОМ ХҮНДЭТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН ҮЙЛ ЯВДАЛ БАЙЛАА
2026-04-03 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-04-03 07:00:00
Г.НАРАНЗУЛ: Алтан медаль хүртэж, спортын дэд мастерийн болзол хангасан тэмцээн хамгийн дурсамжтай
2026-04-03 07:00:00
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
2026-04-02 14:37:08
2026-04-02 13:15:20
Спортын менежментийн ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
2026-04-02 13:04:13
"Хувьсал" продакшны уран бүтээлчид арав дахь бүтээлээ нээнэ
2026-04-02 12:25:36
А.АРИУНЗАЯА: Улс төрийн өшөө авалтаа болимоор байна
2026-04-02 11:43:49
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-04-02 11:30:38
П.НАРАНБАЯР: Засаг холбирсон нь МАН-ын хариуцлагагүй байдалтай холбоотой
2026-04-02 11:02:42
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
2026-04-02 10:14:42
"Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна
2026-04-02 10:12:12
2026-04-02 09:00:00
ЦОНХООР ХАРСАН ТЭР ЭМЭГТЭЙ ХААЛГА НЭЭГЭЭД ОРООД ИРСЭН…
2026-04-02 08:18:48
Н.УЧРАЛД ЗАГНУУЛЖ, Д.ЭНХТҮВШИНД ЗААМДУУЛСАН ХОТЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-02 07:00:00
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-02 07:00:00
СҮҮЛИЙН ЗУРГААН ЗАСГИЙН ГАЗАРТ ДАВХАРДСАН ТООГООР 221 САЙД АЖИЛЛАЖЭЭ
2026-04-02 07:00:00
Э.МӨНХЛЭЙ: “IDOL KIDS INTERNATIONAL FASHION SHOW”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, "BEST COSTUME", "2ND RUNNER-UP MODEL"-ООР ШАЛГАРЛАА
2026-04-02 07:00:00
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗӨӨЛӨН ХҮЧ
2026-04-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |