Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан хоёр иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна.
Тодруулбал, тус иргэд нь Улаанбаатар хотоос Ховд аймгаар дайран өнгөрч Баян-Өлгий аймагт очиж ажиллан, буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Ховд аймагт таван цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хот руу гарсан аж.
Эдгээр иргэний хувьд Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч Улаанбаатар хотод гуравдугаар сарын 16-нд ирж, 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогдсон аж.
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж, ойрын хавьтал болох 13 иргэнийг олж тогтоон PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Иргэдийг тусгаарлан ажиглаж байгаа ба давтан шинжилгээг ирэх долоо хоногийн даваа гарагт мөн түүнээс хойш дахин долоо хоногийн дараа авах юм байна. Ховд аймагт одоогоор коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг Ховд Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
| Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажиллаад Улаанбаатарт ирсэн иргэнээс халдвар илэрчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |