• Өнөөдөр 2026-03-20

Цасанд суусан автомашиныг татаж гарган, зургаан хүнийг аварчээ

2021-02-18,   644

Онцгой байдлын алба хаагчид зургаан хүний амь аварчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн Талын шанд гэдэг газарт суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 18-ны 03:30 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид зургаан км замыг туулан очжээ. Ингэхэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Хэнтий аймгийн Баян-Овоо сумын чиглэлд зургаан зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Пропокс” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татаж гаргасан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 


Цасанд суусан автомашиныг татаж гарган, зургаан хүнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188