Зудын нөхцөл байдалтай өвөлжилт хүндэрсэн 13 сум бий. Үүнтэй холбоотойгоор бид Увс аймгийн Тэс сумын Булган-Өндөр багийн дарга Д.Балжиннямаас нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрбээр “Манай суманд өвөлжилтийн нөхцөл байдал ихээхэн хүнд байна. Цаг агаар шөнөдөө 40 хэм, өдөртөө 20 хэмээс буухгүй байна. Манай Булган-Өндөр баг 200 өрх айлтай. Малын өвс, тэжээл хүрэлцэхгүй хэцүү байна. 24 цагийн дотор хоёр мал хорогдож, одоогоор 200 гаруй мал хорогдсон. Сумын төвөөс 35 клометрийн зайтай болохоор өвс тэжээл авахад хүндрэлтэй, удаж байж очно. Сумын Онцго байдлын газраас нэг айлд гурван боодол өвс, гурван уут тэжээл өгдөг ч хаанаа ч хүрэлцэхгүй, хоёр хоноод л дуусдаг. Цас ихтэй болохоор ойр, ойр сумын төв явахад хүндрэлтэй хэцүүхэн байна. Сурагчдын амралт эхэлсэн болохоор хүн бүлийн хувьд харьцангуй гайгүй байна. Малчид эрвийх, дэрвийхээрээ л хичээж байгаа ч хоногт мал хорогдсон хэвээр байна” гэв.
| УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН БУЛГАН-ӨНДӨР БАГИЙН ДАРГА Д.БАЛЖИННЯМ: Сумын Онцгой байдлын газраас өгөх гурван боодол өвс хаанаа ч хүрэлцэхгүй хоногт хоёр мал хорогдож байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |