Улаанбаатар хотоос Ховд аймагт очсон ачаа тээврийн автобусанд нууцаар 10 хүн тээвэрлэж очсон зөрчил илэрсэн талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ сарын 15-нд тус аймгийн Бичигтийн постоор нэвтэрсэн ачаа тээврийн автобусанд 10 хүн тээвэрлэж явсныг мэргэжлийн байгууллагынхан илрүүлсэн юм. Автобусанд нуугдаж очсон иргэдийг “Цагаан уул” амралтын газарт тусгаарлаж, коронавирусийн халдварын эсрэг шинжилгээ авчээ. Ингэхэд хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаас тодруулахад “Түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Одоо PCR шинжилгээнд хамруулж, баталгаажуулна. Ачааны автобусанд нууцаар очсон иргэдийг хамт “Цагаан-Уул” амралтын газар тусгаарлаад байгаа. Бусад хүнээс нь шинж тэмдэг илрээгүй” гэлээ.
| Т.Жаргалсайхан: Хүнс тээвэрлэсэн автобусанд нууцаар зорчиж ирсэн 10 иргэний хоёроос нь халдвар илэрсэн |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |