Улс даяар хөл хорио тогтоосон энэ үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг малчдыг хөөж, нутгаасаа гаргахыг шаардаж, албан хүчээр бэлчээр чөлөөлөх ажил зохион байгуулсан талаарх мэдээлэл цахим орчимд цацагдаад байгаа. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Хөл хорионы энэ үед малчдыг хөөж, албадан нүүлгэсэн бол хатуу хариуцлага тооцно” хэмээн мэдэгдлээ.
Тэгвэл бид энэ талаар Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатартай холбогдож тодрууллаа. Тэрбээр “Малчид, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд өөр аймаг, сумаас отор нүүдлээр ирсэн малчдаар явж бэлчээр нутаг чөлөөлүүлэх албан мэдэгдэл өгч ажилласан. Одоогоор манай суманд Өвөрхангай, Төв Булган гэх гурван аймгийн малчдын 10382 толгой мал ирсэн байгаа. Отроор ирсэн 40 гаруй айлын 16-гаар нь бид орж уулзсан. Энэ 16 айл нь нутгийн гүн рүү ороод, сумын төвийн айлуудтай хил залгаа айлын өвөлжөө дээр буусан учир нутгийн зах руу нүү гэж хэлсэн. Одоогийн байдлаар бид нэг ч айлыг нутгаасаа хөөж гаргаагүй. Харин тэднийг “Та нар ядаж нутгийн гүнээс холдож, ядаж хил дагуу буу. Цас ороогүй учир усгүй байгаа. Бид худагтай газруудаар буухыг зөвшөөрч байна. Хөл хорио тогтоосон болохоор та бүхнийг нутгаасаа гаргахгүй” гээд зах руу буух үүрэг өгсөн. Мөн малчдыг нүүлгэж, ачаалж байгаа зураг нь нутгийн гүнээс зах руу нүүж байгаа айлын зураг. Бид малчдад тусласан төдий” гэлээ.
| Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатар: Нэг ч айлыг нутгаасаа хөөж гаргаагүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |