Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан төрийн байгууллагууд тусгай горимын дагуу ажиллаж эхлээд байна. Булган аймгийн Шуурхай штабын шийдвэрээр дээрх хугацаанд аймгаас гарах хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16:00 цагаас хязгаарлахаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө аймгаас гарах иргэд ажлаа зохицуулах боломжтой тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, яарч сандралгүй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. УОК, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас цагийн үеийн нөхцөл байдалтай уялдуулан гаргаж байгаа шийдвэрүүдийг дагаж мөрдөн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг зөвлөж байна.
| Булган аймгаас гарах хөдөлгөөнийг 16:00 цагаас хязгаарлана |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |