“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” яаралтай хуралдан Эгийн голын халианд автаад буй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохоор болов.
Тиймээс Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулахын тулд шинээр хогийн цэг төлөвлөн, нүүлгэн шилжүүлэх, халианд автсан хэсгээс цооног гарган хяналт тавих зайлшгүй шаардлага үүссэн тул санхүүгийн эх үүсвэр хүсээд байв.
Хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 197 сая төгрөг, цооног барихад хэрэгцээтэй 13.6 сая төгрөгийн хүсэлтийг “Орчны бохирдол бууруулах үндэсний хороо” хуралдан шийдвэрлэсэн нь энэ юм. Мөн цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг халианд автсанаар Эгийн гол бохирдох үндсэн нөхцөл үүссэн. Цаашдаа дулаан болж мөс гэсэх явцад хогийн цэгээр бохирдсон ус Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнд бохирдол үүсгэх эрсдэлтэй байсан юм.
| Эрдэнэбулган сумын халианд автсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |